Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Архангай, Булган, Говьсүмбэр, Завхан, Өвөрхангай, Төв, Увс, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн баруун болон хойд хэсгээр үүлэрхэг. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, Алтайн уулархаг нутаг, говийн бүс нутгаар түр зуур секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Агаарын температур: Өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -2...+3 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3....+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15...+20 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлэрхэг. Хур тунадас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө -1...-3 градус хүйтэн, өдөртөө +4...+6 градус дулаан байна.

Төлөв байдал: 27-нд баруун болон говийн аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсгээр, төв болон говийн аймгуудын нутгийн ихэнх нутгаар, 29-нд говийн аймгуудын нутгийн зүүн, зүүн аймгуудын нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 27-нд Алтайн салбар уулс, говийн бүс нутгаар, 28, 29-нд говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна. 29-нд нутгийн баруун хэсгээр, 30-нд ихэнх нутгаар дулаарна.

Гал түймэр: Объектын түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 13 дугаар хороо агуулах шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 19:33 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ын 40х60 метрийн хэмжээтэй агуулахын 3х4 метрийн хэмжээтэй өрөөнд хог шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.25-ны өдрийн 21:37 цагт хүлээн авсан.Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн  6х7 метрийн хэмжээтэй байшингийн хана болон эд хошил шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дорнод аймаг, Хэрлэн (Сүмбэр) 1 дүгээр баг автозамын зорчих хэсэг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.26-ны өдрийн 05:54 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 52 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн “Toyota Sai” загварын суудлын автомашины хөдөлгүүр хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 11 дүгээр хорооны Богдхан уулын “Бага Тэнгэрийн-Ам”, Дүнжингаравын гудамжны автозам Бага оврын ачааны автомашин, суудлын автомашинтай мөргөлдөж, ачааны автомашины төмөр хийцэд 1 хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 16:59 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Ц-ын “Kia Bongo-3” загварын ачааны автомашин, иргэн Б-ийн  “Mercedes Benz G500” загварын суудлын автомашинтай мөргөлдөж иргэн Ц /39 настай, эрэгтэй/ автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг Нийслэлийн түргэн тусламжийн төвийн эмч нарт хүлээлгэн өгсөн. Иргэн Б-ийн суудлын автомашинд зорчиж явсан иргэн Б /28 настай, эрэгтэй/, М /26 настай, эрэгтэй/, Ө /38 настай, эмэгтэй/,  /7 настай, эмэгтэй/ нар гэмтсэн байсныг эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлж Тээврийн цагдаагийн албаны Мөрдөн шалгах хэлтсийн ахлах мөрдөгчид хүлээлгэж өгсөн.

Өвөрхангай аймаг, Хужирт сум Дулаан багийн “Улаан худаг” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 60 км, сумын төвөөс зүүн зүгт 40 км/-т Архангай аймгаас Өвөрхангай аймгийн чиглэлд зорчиж явсан 6 зорчигч /4 том хүн, 2 хүүхэд/-той 2 суудлын автомашин “Хавчитын гол”-ын намагт суусан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 09:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хужирт сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Л-ын  “Toyata Sai” загварын суудлын автомашин, Г-ын “Honda Insight“ загварын суудлын автомашинууд “Хавчитын гол”-ын намагт суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Баян-Өлгий аймаг, Улаанхус сум Хужирт багийн “Даян” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 180 км, сумын төвөөс баруун урд зүгт 100 км/-т 1 айлын гэр, хашаа шар усны үерт автсан тухай дуудлагыг 04.25-ны өдрийн 10:16 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цэнгэл сум дахь Гал түймэр унтраах, аврах 71 дүгээр ангийн алба хаагчид,Улаанхус сумын Мэргэжлийн ангийнхан очиход малчин М-н хаваржаа шар усны үерт авсан байсныг  ажиллаж мотопомп ашиглан 25 тонн усыг соруулан, 70 метр урт шуудуу татан гадагш урсгаж, 60 метр урт, 80 см өндөр шороон далан байгуулж аюулгүй болгосон.

Баян-Өлгий аймаг, Сагсай сум Цагаан-Асгат 3 дугаар багийн “Хар нуур” гэдэг газар /аймгийн төвөөс баруун  зүгт 130 км, сумын төвөөс баруун  зүгт 100 км/-т 04.11-13-ны өдрүүдэд орсон их цасны улмаас Сагсай сумын 600 айл өрх, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 16:20 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид 04.25-ны өдрийн 09:00 цагаас эхлэн “Хар нуур” гэдэг газар 3 км замын цасыг цэвэрлэж зам гарган 20:00 цагт түр зогсоосон. 04.26-ны өдрийн 09:00 цагт зам даваа нээх ажиллагаа үргэлжилнэ.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Онцгой алба-Бидний алба" сэдэвт алба сурталчлах өдөрлөг, гэр бүлийн уулзалт Дорнод аймагт боллоо

Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцсон бөгөөд нийт хүн хамрагдлаа.

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ