Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Завхан, Увс, Хөвсгөл аймагт бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байсан.

Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн хойд хэсгээр солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө Увс нуурын хотгор болон Монгол-Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар, өдөртөө Орхон-Сэлэнгийн сав газар болон Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө говь, тал, хээрийн нутгаар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Тэс голын хөндий, Хүрэнбэлчир орчмоор -2...-7 градус хүйтэн, Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Туул, Тэрэлж голын хөндийгөөр -1...+4 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +9...+14 градус, бусад нутгаар +5...+10 градус дулаан, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +6...+11 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Орхон-Сэлэнгийн сав газраар +11...+16 градус, говийн бүс нутаг, Дорнод-Монголын талын нутгаар +23...+28 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Төлөв байдал: 04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд говийн бүс нутгийн зүүн хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газар болон Туул голын хөндийгөөр, 7-нд баруун аймгуудын нутгийн хойд, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, уулаараа нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр, 6-нд Алтайн салбар уулсаар, 7-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар секундэд 16-18 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +9...+14 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +13...+18 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +23...+28 градус, бусад нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус дулаан байна. 6, 7-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.

Улаанбаатар хотод: Шөнөдөө багавтар үүлтэй, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи шөнөдөө баруун өмнөөс, өдөртөө баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +2...+4 градус, бусад хэсгээр +8...+10 градус, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Дархан-Уул аймаг, Дархан сум 15 дугаар  баг эзэнгүй айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 15:12 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 22 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ийн хашаанд 10х8 метрийн хэмжээтэй байшингийн гадна тал, 20 метрийн хэмжээтэй хашаа шатаж байсныг ажиллаж унтраасан.

Дархан-Уул аймаг, Дархан сум 1 дүгээр баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.02-ны өдрийн 20:26 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын эзэмшлийн 6х7 метрийн хэмжээтэй мансардтай 2 давхар байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Булган аймаг, Хангал сум Хялганат тосгоны 4 дүгээр багийн "Сэлэнгэ гүүр" гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 150 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/-т, Иргэн Ч “Сэлэнгэ” голд осолдсон тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 15:25 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Хангал сум дахь Гал түймэр унтраах, аврах 50 дугаар анги,  Зэвсэгт хүчний 234 дүгээр анги, сум дундын Цагдаагийн тасгийн алба хаагчид Ч /36 настай, эрэгтэй/-ийг анх осолдсон Сэлэнгэ мөрний гүүрнээс зүүн хойд зүгт “Арван цагаан худаг”  гэдэг газар хүртэл 14 км-т, 2 удаа завиар урсаж, 10 км-т голын эргээр явганаар эрэн хайх ажиллагааг зохион байгуулан ажиллаж байна.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

1200 хүний амь аварсан аврагч Г.Ганбаяр: Үүргээ гүйцэтгээд машиндаа суугаад буцах гайхалтай агшин

Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна.

Хошууч генерал Т.Бадралаас мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсад орчин цагийн дэлхийн жишигт нийцсэн, хүчирхэг албыг байгуулахын төлөө Та бүхэнтэй мөр зэрэгцэн зүтгэсэн он жилүүд миний нэр төрийн хэрэг байсныг ойн баярын босгон дээр бахархан дурсахад таатай байна

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 20 жилийн хугацаанд 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.