Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулж байгаа “Онцгой алба-бидний алба” гэр бүлийн уулзалт, арга хэмжээ Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газарт өрнөлөө.
Тус арга хэмжээнд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, албаны түүх, онцлог, аврах ажиллагаа болоод техник, хэрэгсэл, тохиолдож байгаа гамшиг, ослын талаар мэдээлэл танилцуулсан юм.
Уулзалтад аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид тэдгээрийн гэр бүлийн төлөөлөл танхимаар, Түмэнцогт, Эрдэнэцагаан суман дахь анги, салбарын алба хаагчид, гэр бүлийнхэн цахимаар тус тус оролцож нийт 200 гаруй хүн хамрагдсан байна.
2024/04/25Шинэ мэдээ
Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцсон бөгөөд нийт хүн хамрагдлаа.
2024/04/25Шинэ мэдээ
Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан.
2024/04/25Хоногийн мэдээ
Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ