Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

  Өнгөрсөн хоногт:  Улаанбаатар хот болон Орхон, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймгийн нутгаар бороо, Завхан, Увс, Хөвсгөл,Төв аймгийн зарим сумдаар цас орж Говь-Алтай, Ховд аймгийн зарим сумдаар 7-13 м/сек шороон шуурга шуурсан. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

 Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Баруун болон зүүн аймгуудын нутгийн хойд хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орж цасан шуурга шуурна. Салхи нутгийн хойд хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруунаас 6-11 м/с, Алтайн уулархаг нутаг, Арц богдын өвөр хоолой болон говь, талын нутгаар 15-17 м/с, зарим үед 20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Эг, Үүр голын хөндийгөөр -1...+4 градус, Алтай, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Онон, Улз голын хөндийгөөр +3....+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +20...+25 градус, Хангай нурууны өвөр бэл, Дарьгангын тал нутгаар +14...+19 градус, бусад нутгаар +8...+13 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод:  Үүлшинэ, ялимгүй хур тунадас орно, салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, +6...+8 градус дулаан байна.

Төлөв байдал: 25-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 26-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар, 27-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон өмнөд хэсгээр, 28-нд нутгийн зүүн өмнөд хэсгээр бороо, цас орж цасан шуурга шуурна. Салхи 25-нд нутгийн зарим газраар, 26, 27-нд нутгийн өмнөд хэсгээр 15-17 м/с, зарим үед 20 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -8...-13 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -4...-9 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 0...+5 градус, өдөртөө +11...+16 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 17 дугаар хороо орон сууцны байранд цахилгаан хуваарилах самбар шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 09:19 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид ажиллаж унтраасан. Утаажилтын бүсээс 39 иргэнийг гаргасан.

Дундговь аймаг, Сайнцагаан сум Мандал баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 15:52 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход С-ийн 5 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 10 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.23-ны өдрийн 18:45 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 8х5 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг  ажиллаж унтраасан.  

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Орхон аймаг, Баян-Өндөр сумын Шанд багийн 20 дугаар гудамжинд бага оврын автобусны доод эд ангид засвар хийж байсан 1 хүн автомашиндаа дарагдсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 21:24 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход  иргэн М /50 настай, эрэгтэй/ нь “Каунти” загварын автобусанд засвар хийж байхад нь автомашин өргөсөн домкрат нь мултарч автомашиндаа бүсэлхийгээрээ даруулсан байсныг 21:47 цагт эсэн мэнд гаргаж, аймгийн ТТТ-д  шилжүүлэн өгсөн.  

Ус цаг уурын гаралтай аюулт үзэгдэл: 

Үер - Шар усны үер: Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 15 дугаар хороо айлын хашаа байшин шар усанд автсан тухай дуудлагыг 04.23-ны өдрийн 16:18 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг  очиход иргэн С-ын  6х5 метрийн хэмжээтэй байшинд орсон 5 тонн орчим усыг мотопомпоор соруулсан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Онцгой алба-Бидний алба" сэдэвт алба сурталчлах өдөрлөг, гэр бүлийн уулзалт Дорнод аймагт боллоо

Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцсон бөгөөд нийт хүн хамрагдлаа.

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ