Үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 19 хүн амь үрэгджээ

A- A A+

Индонезийн Сулавеси арал орчим өнгөрсөн даваа гарагт үргэлжлэн орсон аадар борооны улмаас хөрсний гулгалт үүсэж, 19 хүн амь үрэгдэж, 2 хүн ор сураггүй болсон бол Өмнөд Сулавесид хоёр хүний биеийн байдал хүнд байгаа талаар орон нутгийн удирдлагууд мэдээллээ.  Иргэдийг эрэн хайх, аврах ажиллагаанд цагдаагийн үнэрч нохой ашиглаж байна.

Мөн хүчтэй аадар борооны улмаас үүссэн хөрсний гулгалт үүсэж, Өмнөд Сулавеси мужийн Тана Тоража бүс нутгийн хоёр тосгонд дөрвөн байшин сүйдэж, авто замуудад их хэмжээний хохирол учирсны улмаас яаралтай тусламжийн арга хэмжээ болон нүүлгэн шилжүүлэхэд хүндрэлтэй байгаа талаар дурджээ.

Сулавеси арлын төвд байрладаг Тана Тоража уулархаг бүс нь Макасараас мужийн төвөөс 300 км зайд байрладаг байна.

Эх сурвалж:Reuters.com 

Орчуулсан: Б.Гэрэлзаяа

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

"Онцгой алба-Бидний алба" сэдэвт алба сурталчлах өдөрлөг, гэр бүлийн уулзалт Дорнод аймагт боллоо

Уулзалтад аймгийн Онцгой байдлын газар, Эрэн хайх, аврах салбар, Гал түймэр унтраах, аврах ангиудын алба хаагчид, гэр бүлийн хамтаар оролцсон бөгөөд нийт хүн хамрагдлаа.

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ