Медиа

Мэндчилгээ

Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчдадаа орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Дэлгэрэнгүйnorth_east
Үргэлж гялалзаж, албаныхаа нэр хүндийг өндөрт өргөхийг хүсдэг

Мөрөөдөн  байж зүтгэсэн сургуульдаа орох элсэлтийн шалгалтдаа унав. Дараа жил дахиад тэнцсэнгүй. Гурав дахь удаад харин тэр чадсан. “Би чадахгүй нь” гэсэн 1100 орчим өдрийн шаналал арилж сэтгэл амарсан тэр мөчөө Б.Хулан дурсах дуртай. Тангарагийн баяр дээр ирсэн аав, ээж хоёроо харахдаа “Энэ миний байх газар мөн, би одоо л зөв явж байна” хэмээн өөрөөрөө бахархаж байв. Харин одоо даваа гараг бүрийн өглөө төрийн далдаагаа мандуулах, бөмбөрийн нижигнээнд парадад алхаж явах үеийн омогшил мэдрэмж нь тангаргын баяраар төрсөн бодлыг нь улам батжуулдаг аж. 

Н.Чанцал: Голын эрэг дээр усны мандал ширтэн, чимээ чагнаж уурганыхаа сатуркны үзүүрийг мэдрээд суух нь хачин их тайвшрал өгдөг

ОБЕГ-ын Захиргааны удирдлагын газрын Захиргааны удирдлагын хэлтсийн дарга, хурандаа Н.Чанцалтай хоббиных нь талаар ярилцлаа. 

Ахлах офицерын тангараг өргөөд эх орныхоо төлөө зүтгэж явна. Үүнээс илүү бахархал гэж юу байх билээ

Ард иргэдийнхээ амь насыг хамгаалахын төлөө өргөсөн тангарагтаа үнэнчээр зүтгэдэг алба хаагчдадаа болон нийт бие бүрэлдэхүүн, ахмад үеийнхэндээ Онцгой байдлын байгууллагын  20 жилийн ойн мэндийг дэвшүүлье.

Гадаад мэргэжил дээшлүүлэх боломж алба хаагч бүрт байна. Боломжийг бүү алдаарай

Дайны урлагийн академид ирээд оператив тактикийн чиглэлээр суралцаж байна. Миний хувьд Онцгой байдлын байгууллагаас ирж суралцаж байгаа дөрөв дэх гэхдээ анхны эмэгтэй. Манай хичээлийн хөтөлбөрт дэлхийн дайны түүхэнд томоохон байр суурь эзэлдэг XIII зууны Монголын эзэнт гүрний цэрэг, дайны байлдан дагуулалт, тактик, давуу тал, онцлогийн талаар заадаг. Онцгой байдлын байгууллага төрийн цэргийн байгууллагын бүрэлдэхүүн хэсэг. Бид өөрийн чиг үүргийн дагуу ажиллахаас гадна холбогдох хууль, тогтоомжийн дагуу дайны болон онцгой нөхцөл байдал үүсэх үед зэвсэгт хүчний бүтцэд шилжин үүрэг гүйцэтгэх, нэгдсэн мэргэжлийн удирдлагын тогтолцоон доор ажиллахад хөрвөх чадварыг бидэнд эзэмшүүлж байна.

Онцгой байдлын байгууллагадаа хөрвүүлэн нутагшуулах маш олон туршлага тэндээс олж харсан

Бодол хүрсэн газар бие хүрдэг гэлцдэг. Хүүхэд байхын л хаана хүрэх, хэн болохоо бодолдоо зурчихсан тэрээр чемоданаа бариад 18 насандаа эцгийн гэрээс гарсан юм. Очих газар нь Дотоод хэргийн их сургууль.  Тэр Онцгойгийн хүн болох ёстой.  Төлөвлөсөн. Бэлдсэн. Бас чадсан.  Түүнийг ЭНХБАТЫН АМГАЛАН ГЭДЭГ. ОБЕГ-ын Бодлого төлөвлөлтийн газрын, гадаад хамтын ажиллагааны хэлтсийн, гадаад хамтын ажиллагаа хариуцсан ахлах мэргэжилтэн. Хошууч цолтой. Nematimes булангийн өнөөдрийн зочин. 

Цэргийн тэсвэр, тэвчээрт сургаж хатуужуулсан Онцгой албаараа үргэлж бахархдаг

Аливаа зүйлийн хэм хэмжээг яг таг тааруулж амьдарна гэдэг хувь хүний төлөвшлөөс ихээхэн хамаардаг байх. Зарчимч хэрнээ зөөлөн, хариуцлагатай атлаа хамтач. Хэнтэй ч хязгаарын шугам давахгүйгээр харилцана. Нэг тийм халдаж боломгүй юм шиг хэрнээ, хамтран зүтгэгч бүрийнхээ хүндлэл хүлээсэн бүсгүй өмнө минь сууна. Түүнийг Лхагвадоржийн Золзаяа гэдэг.

У.Ахыт: Гал сөнөөгчийн ажил секунд, долиор хэмжигддэг. Тиймээс гал сөнөөгч хүн маш хурдан шаламгай, нямбай байх ёстой

Түүнийг Ховд аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 48 дугаар ангийн гал сөнөөгч, ахлах ахлагч У.Ахыт гэдэг.

Ажлаа чин сэтгэлээсээ...

"Би зургаа дахь жилдээ Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллаж байна. Гал унтрааж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг нь хамгаалж байна гэж бодоод,мэргэжлээрээ бахархаад л явж байдаг даа.