Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Хөвсгөл, Архангай, Төв, Хэнтий, Дорнод, Сүхбаатар аймгийн нутгийн зарим хэсгээр хур тунадас орсон.
Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлэрхэг, бусад нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутаг, Онон, Улз, Халх голын сав газраар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, говь, тал, хээрийн нутгаар зарим үед секундэд 15-17 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор болон Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Эг, Үүр, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +10...+15 градус, Их нууруудын хотгор, Алтайн өвөр говиор +26...+31 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгаар +20…+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. +15…+17 градус дулаан байна.
Төлөв байдал: 3-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар, 4-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон голын сав газраар, 5, 6-нд Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо орно. Салхи ихэнх нутгаар секундэд 5-10 метр, Алтайн салбар уулс, говь, тал, хээрийн нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дулаарч Дархадын хотгор, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар шөнөдөө -1…+4 градус, өдөртөө +13...+18 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +12...+17 градус, өдөртөө +28...+33 градус, бусад нутгаар шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +20...+25 градус дулаан байна.
Гал түймэр:
Хан-Уул дүүргийн 3 дугаар хороон, “Дулааны цахилгаан станц-3” ТӨХК-д гал гарч байна гэсэн дуудлагыг 06.02-ны өдрийн 00:25 цагт хүлээн авсан. Онцгой байдлын ерөнхий газар, Нийслэлийн Онцгой байдлын газар, Нийслэлийн Аврах анги, Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтэс, тус хэлтсийн 14 дүгээр анги, Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар анги, Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 18 дугаар анги, Сонгинохайрхан дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 26 дугаар анги, Баянзүрх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар анги, Мэдээлэл шуурхай удирдлагын төвийн алба хаагчид тус тус ажиллаж 50х230 метрийн хэмжээтэй өндөр даралтын цехийн 9 дүгээр турбины генератор, зүүн урд хана, дээврийн хэсэг шатаж байсныг унтраасан.
Чингэлтэй дүүргийн 15 дугаар хороонд хог ачсан автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 10:15 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход "HOWO SZD5186ZYSZZ" загварын автомашины ачааны хэсэгт хог шатаж байсныг ажиллаж унтраасан.
Хан-Уул дүүргийн 18 дугаар хороонд хогийн сувагт гал гарч байна гэсэн дуудлагыг 15:04 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн амны задгайд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 18:25 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж унтраасан.
Сэлэнгэ аймгийн Орхон сумын Бэлэндалай багт бууц шатаж байна гэсэн дуудлагыг 21:04 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын 61 дүгээр ангийн алба хаагчдыг очиход өвөлжөөний урд овоолгоотой бууц шатаж байсныг ажиллаж унтраасан.
Сүхбаатар дүүргийн 19 дүгээр хороо, Гоодойн амны задгайд хогийн цэг шатаж байна гэсэн дуудлагыг 22:04 цагт хүлээн авч дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 74 дүгээр ангийн 6 алба хаагчид ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Ойн түймэр: Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Онцгой байдлын ерөнхий газар, Үндэсний аврах бригад, Нийслэлийн Онцгой байдлын газар, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, орон нутгийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.01-ний өдрийн 09:05 цагт бүрэн унтрааж, “Хан-Хэнтий” ТХГ-ын Байгаль орчны Улсын хяналтын байцаагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 56.16 га талбай өртсөн.(түймрийн урт 10.8 км, өргөн 5.2 км)
Хэнтий аймгийн Батширээт сумын Онон багийн “Бодончийн даваа” гэдэг газар /аймгийн төвөөс хойд зүгт 360 км-т, сумын төвөөс баруун хойд зүгт 180 км-т/ 05.26-ны өдрийн 12:32 цагт firms.modaps.eosdis.nasa.gov, icc.mn сайтад дулааны цэг илэрсэн тухай мэдээллийг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газар, Үндэсний аврах бригадын алба хаагчид ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 06.01-ний өдрийн 12:55 цагт түймрийг бүрэн унтрааж, "Хан Хэнтий" ТХГ-ын Батширээт сум хариуцсан даргад хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар 25.76 га талбай өртсөн. (түймрийн урт 5.6 км, өргөн 4.6 км)
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/06/02
Шинэ мэдээАлба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
2025/06/02
Шинэ мэдээГамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
2025/06/02
Шинэ мэдээТус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.