Нисдэг тэргээр хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

A- A A+

Ой, хээрийн түймрийн нөхцөл байдалтай холбогдуулан цаг үеийн асуудлаар УОК-ын нарийн бичгийн дарга,  хурандаа Т.Баярхүү, ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын дарга, хурандаа Ц.Нямбаяр нар мэдээлэл хийлээ.

Улсын хэмжээнд он гарсаар өнөөдрийн /2025.0530/ байдлаар  12 аймгийн 59 сум, нийслэлийн 3 дүүрэгт нийт 100 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 38 хувиар өссөн дүнтэй байна.

 Дээрх ой, хээрийн гал түймэрт урьдчилсан байдлаар ойн 65.822 га, хээрийн 566.530 га талбай, нийт 632.352 га талбай, 5 байшин, 49 гэр, 5 автомашин, 7 мотоцикл, 125 малын хашаа, 5937 бог, 470 бод мал, 7980 боодол өвс, 80 шуудай тэжээл өртөж, 5 тэрбум төгрөгийн хохирол учирчээ.

 Улсын хэмжээнд сүүлийн 10 хоногт /2025.05.21-2025.05.30/ Дорнод, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгуудад нийт 10 удаагийн ой, хээрийн гал түймэр гарснаас 5 гал түймрийг бүрэн унтраасан.

Сэлэнгэ аймгийн Мандал, Ерөө сумын Хэрийн гол, Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр суманд гарсан 3 ойн түймрийг цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байгаа бол Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Минжийн даваа, Хэнтий аймгийн Батширээт сумын Бодончийн даваанд гарсан 2 ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулж байна.

Түймрийн голомтод ОБЕГ, Үндэсний аврах бригад, НОБГ, Орхон, Дархан-Уул, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл, Хэнтий аймгийн Онцгой байдлын газрын нийт 280 алба хаагч, 12 автомашин, Хил хамгаалах байгууллага, Байгаль орчин, Эрүүл мэндийн байгууллага, Байгалийн тусгай хамгаалалттай газар, сумдын мэргэжлийн анги, аж, ахуйн нэгж, байгууллагын 121 хүн, 15 автомашин, 17 морьтойгоор буюу нийт 401 хүн, 27 автомашин, 17 морьтойгоор үүрэг гүйцэтгэж байгаа юм.  

 Сүүлийн 10 хоногт гарсан ой, хээрийн түймрүүдийн ихэнх нь автомашин очих боломжгүй мориор 3-5 хоног туулж очих газарт гарсан тул Зэвсэгт хүчний 303 дугаар ангийн МИ-171 нисдэг тэрэг, ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн нисдэг тэргээр нислэг үйлдэж, хүч хэрэгслийг түймрийн голомтод хүргэх, нөхцөл байдлыг тандах ажиллагааг зохион байгуулж байна

Түймрийн эрсдэлийн зэрэг буураагүй, ихэнх нутгаар хуурайшилт өндөр байгаа тул ой, хээрийн түймрийн аюулаас иргэн бүр урьдчилан сэргийлж, ой, хээрт зорчихгүй байх, хашааны өнжмөл өвс болон хог хаягдлыг ил задгай шатаахгүй байхыг анхааруулж байна.

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал түймрийг бүрэн унтраалаа

Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Тус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.