Цаг агаар:
Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот болон Баянхонгор, Говь-Алтай, Дорнод, Завхан, Сэлэнгэ, Төв аймгуудад бороо орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.
Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, өдөртөө Монгол-Алтай, Хөвсгөлийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +16...+21 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар +28…+33 градус, бусад нутгаар +22...+27 градус дулаан байна.
Улаанбаатар хотод: Шөнөдөө үүл багасаж, өдөртөө үүлшинэ. Бороо орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор +5...+7 градус, бусад хэсгээр +9…+11 градус, өдөртөө +24…+26 градус дулаан байна.
Төлөв байдал: 27-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 28-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 29-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 30-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар бороо, уулаараа нойтон цас орж, цасан шуурга шуурна. 27-нд нутгийн баруун хагаст, 28-нд ихэнх нутгаар, 29-нд нутгийн зарим газраар, 30-нд говь, талын нутгаар секундэд 18-20 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 27-нд ихэнх нутгаар, 28-нд нутгийн зүүн хагаст халж, Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө +4…+9 градус, өдөртөө +17...+22 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Дорнод, Дарьгангын тал нутгаар шөнөдөө +15...+20 градус, өдөртөө +30…+35 градус, бусад нутгаар шөнөдөө +9…+14 градус, өдөртөө +25...+30 градус дулаан байна. 29, 30-нд ихэнх нутгаар сэрүүснэ.
Гал түймэр:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 22 дугаар хороо дэлгүүрт гал гарч байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 09:14 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 14 дүгээр ангийн алба хаагчдыг очиход түрээслэгч Э-ийн 64 метр.кв хүнсний дэлгүүрийн 12 метр.кв агуулахад бараа материал шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 11 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.25-ны өдрийн 16:36 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 5х7 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.
Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо гарааш шатаж байна гэсэн дуудлагыг 05.26-ны өдрийн 06:23 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Д-ын 8х17 метр хэмжээтэй гараашны хана, тааз шатаж, иргэн Н-ийн “Toyota Estima” загварын суудлын автомашины хойд хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.
Ой, хээрийн түймэр:
Сэлэнгэ аймаг, Ерөө сум Буурагчин багийн “Хан-Хэнтий” тусгай хамгаалалт бүхий нутаг дэвсгэр “Хэрийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 310 км, Ерөө сумаас зүүн урд зүгт 265 км, Мандал сумын төвөөс зүүн хойд зүгт 120 км/ Firms.modaps.eosdis.nasa.gov, ICC.mn сайтад 05.21-ний өдрийн 15:04 цагт ойн гал түймрийн цэг илэрсэн. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь 19 дүгээр анги, Сүхбаатар сум дахь 36 дугаар анги, Хүдэр сум дахь Эрэн хайх, аврах салбар, Ерөө сумын Бугант багийн Мэргэжлийн ангийнхан, Мандал сумын Мэргэжлийн ангийнхан ойн гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан 05.23-ны өдрийн 07:00 цагт цурамд оруулж, бүрэн унтраахаар ажиллаж байна. Сэлэнгэ аймгийн Гамшгаас хамгаалах Улсын хяналтын ахлах байцаагч, хошууч Б.Бат-Эрдэнээр ахлуулсан бүлэг түймрийн баруун урдаас хойд хэсэгт, ахлах дэслэгч Б.Цэрэнтогтохоор ахлуулсан бүлэг түймрийн баруун хойд хэсэгт, Онцгой байдлын хэлтсийн дарга, дэд хурандаа Э.Энхбаяраар ахлуулсан бүлэг “Майн зоон” гэдэг газрын урд хэсэгт тус тус унтраах үйл ажиллагаа зохион байгуулж байна.
Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:
Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 3 дугаар хороо суудлын 2 автомашин мөргөлдөж автомашины төмөр хийцэд хүн хавчуулагдсан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 17:56 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн “Toyota Prius Alpha” загварын суудлын автомашин, иргэн Л-ийн “Toyota Corolla Fielder” загварын суудлын автомашинтай мөргөлдөж, жолооч иргэн Б /21 настай, эмэгтэй/, мөн иргэн А /40 настай, эмэгтэй/ нар автомашины төмөр хийцэд хавчуулагдсан байсныг ажиллан эсэн мэнд гаргаж, Нийслэлийн түргэн тусламжийн төвийн Их эмч, Тээврийн Цагдаагийн албаны Ахлах мөрдөгч нарт хүлээлгэн өгсөн.
Завхан аймаг, Сонгино сум Баян-Айраг багийн “Ойдонгийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 277 км, сумын төвөөс хойд зүгт 35 км/ Суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 05.25-ны өдрийн 15:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сонгино сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Тэс сумаас Улиастай сумын чиглэлд зорчиж явсан иргэн Ц-ын “Toyota Hilux” загварын суудлын 2 зорчигчтой автомашин шаварт суусан байсныг ажиллаж татан гаргасан.
ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР
2025/05/26
Шинэ мэдээАлба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
2025/05/26
Шинэ мэдээГамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
2025/05/26
Шинэ мэдээТус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.