Монгол улстай хил залгаа ОХУ-ын бүс нутагт ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч байна

A- A A+

Монгол улстай хил залгаа Сибирийн бүс нутагт ой, хээрийн түймрийн нөхцөл байдал хүндэрч, нийт 600,000 гаруй гектар (га) талбай шатаж байгааг ОХУ-ын эрх баригчид Лхагва гарагт мэдээлжээ.

Тухайлбал Өвөр Байгалийн хязгаарт өнгөрсөн сарын сүүлээр холбооны хэмжээнд онц байдал зарласан нь одоо ч үргэлжилж байна. Одоо энэ бүс нутагт 49 хэсэг түймэр идэвхтэй шатаж, 629,000 га газар хамраад буйг ОХУ-ын Онцгой байдлын яамнаас мэдээлжээ. Энэ он гарснаас хойш ОХУ даяар нийт 1,4 сая га талбай ой, хээрийн түймэрт өртсөн нь ижил хугацаанд АНУ, Канадад түймэрт өртсөн талбайн нийт хэмжээнээс гурав дахин их байна.

Өвөр Байгалийн түймрийн утаа энэ амралтын өдрүүдэд Бээжин хот болон Солонгосын хойгт хүрэхээр байгааг Европын цаг уурын албанаас мэдээлжээ.

Мягмар гарагт ОХУ-ын Бүгд найрамдах Буриад улсын эрх баригчид мужийн хэмжээнд онц байдал зарлаж, ой тайга руу нэвтрэх замыг хаасан нь бас түймэртэй холбоотой байлаа.Буриад улсад гуравдугаар сарын дундаас хойш 174 хэсэгт түймэр гарсны 90 хувь нь хүмүүсийн болгоомжгүй үйлдэлтэй холбоотой байна. Мягмар гарагийн байдлаар Буриадад 22 хэсэг түймэр идэвхтэй шатаж, 530 гал сөнөөгч ажиллаж байгааг орон нутгийн эрх баригчид мэдээлээд байна.

Хуурай, дулаан цаг агаар энэ жилийн түймрийг эрт эхлүүлсэн гэж мэргэжилтнүүд дүгнэж байна. Тухайлбал ОХУ-д ердийн үед түймрийн улирал тавдугаар сард эхэлдэг бол энэ онд гуравдугаар сарын дундуур эхэлжээ.

Эх сурвалж: ikon.mn  

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал түймрийг бүрэн унтраалаа

Алба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.

Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн ээлжит хуралдаан эхэллээ

Гамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.

Архив, албан хэрэг хөтлөлт, ажлын зохион байгуулалтын улсын үзлэгийг зохион байгуулж байна

Тус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.