Өвөрбайгалийн нутагт гарсан ой, хээрийн түймрийг унтраахаар 1389 хүн, 123 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж байгааг тухайн бүс нутгийн Засгийн газрын Telegram сувагт мэдээллээ.
Газимуро-Заводский, Могочинский, Нерчинский, Нерчинско-Заводский, Чита, Сретенский дүүрэгт 19 мянга гаруй га талбайг хамарсан долоон түймрийг дөрөвдүгээр сарын 23-ны өдрийн 19:00 цагт бүрэн унтраасан.
Харин дээрх дүүргүүдийн нутаг дэвсгэрт өнөөдрийн байдлаар 178 мянган га талбайг хамарсан 36 түймэр асаж байна. Үүний дийлэнх буюу 125 мянга нь Тунгокоченскийн дүүрэгт гарсан гэж мэдээллээ. Энэ жил тус бүс нутагт ой, хээрийн түймрийн тохиолдол их байгаа бөгөөд өнгөрсөн онтой харьцуулахад 19 дахин өссөн байна.
Эх сурвалж: https://zab.ru/

2025/04/24
Шинэ мэдээАлба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
2025/04/24
Шинэ мэдээГамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
2025/04/24
Шинэ мэдээТус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.