Доминиканы Бүгд Найрамдах Улсын нийслэл Санто-Доминго хотын шөнийн клубийн дээвэр нурсны улмаас 124 хүн амиа алдаж, 150 гаруй хүн гэмтэж бэртжээ. Аврагчид амьд үлдсэн хүмүүсийг олоход 24-36 цагийн хугацаа үлдээд байна гэж аврах албаны дарга Хуан Мануэль Мендес мэдээлсэн байна.
Доминиканы Ерөнхийлөгч Луис Абинадер ослын газарт очиж, амиа алдсан хүмүүсийн гэр бүлд гүн эмгэнэл илэрхийлжээ.
Санто-Доминго хотын "Jet Set" шөнийн клубийн дээвэр дөрөвдүгээр сарын 8-ны мягмар гарагийн шөнө нэрт меренге дуучин Рубби Перезийн тоглолтын үеэр гэнэт нурсан байна. Дээвэр нурах үед шөнийн клубт мянга орчим хүн байсан байж магадгүй гэж хэвлэлүүд мэдээлж байна.
Амиа алдсан хүмүүсийн тоо нэмэгдэж магадгүй гэж аврах албаны дарга мэдэгдэж, нуранги дор олон хохирогч байсаар байгаа бөгөөд тэднийг аварч чадна гэж найдаж байгаагаа тэрбээр илэрхийлжээ. Эрэн хайх, аврах ажиллагаанд 400 орчим аврагч оролцож байгаа аж.
“Jet Set” бол Санто-Доминго дахь алдартай шөнийн клуб бөгөөд даваа гарагийн үдэш бүр урлагийн тоглолтуудыг зохион байгуулдаг аж. Рубби Перезийн тоглолтод тус улсын улстөрчид, тамирчид болон бусад нэр хүндтэй хүмүүс хүрэлцэн ирсэн байжээ. Хохирогчдын дунд Монте-Кристи мужийн захирагч Нельси Круз байсан бөгөөд тэрбээр эмнэлэгт хүргэгдсэнийхээ дараа нас барсан байна.
Доминиканы Бүгд Найрамдах Улс бол жуулчдыг хамгийн их татдаг Карибын тэнгисийн орнуудын нэг юм. Тус улсын эрх баригчдын мэдээлснээр, өнгөрсөн онд 11 сая орчим жуулчин иржээ.
Эх сурвалж:montsame.mn
2025/04/10
Шинэ мэдээАлба хаагчдыг очиход 4 давхар 70Х80метр хэмжээтэй барилгад гал түймэр гарч, барилгын 4 талын фасад шатлагад өртсөн, тархалт ихтэй байсан бөгөөд гал түймрийн тархалтыг 12:25 цагт зогсоож, 14:22 цагт бүрэн унтраалаа.
2025/04/10
Шинэ мэдээГамшгаас урьдчилан сэргийлэхэд төр, хувийн хэвшил болон салбар дундын хамтын ажиллагаа, иргэдийн оролцоог хангах, бодлогын зөвлөмж гаргах чиг үүрэгтэйгээр байгуулсан Гамшгийн эрсдэлийг бууруулах үндэсний зөвлөлийн 2025 оны ээлжит хуралдаан “Их жанжин Д.Сүхбаатарын танхим”-д эхэллээ.
2025/04/10
Шинэ мэдээТус үзлэг нь Архив, албан хэрэг хөтлөлтийн тухай хууль /шинэчилсэн найруулга/ батлагдснаас хойш хийж байгаа анхных бөгөөд төрийн байгууллагын үйл ажиллагааны хэрэгжилтийн түвшинг үнэлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгах, дүгнэлт гаргах, цаашид авах арга хэмжээний зорилт чиглэлийг тодорхойлох зорилготой юм.