Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Архангай, Баянхонгор, Булган, Завхан, Ховд, Сэлэнгэ, Төв, Хөвсгөл аймгийн нутгаар бороо орсон. Бусад  нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Нутгийн зүүн хагаст үүлшинэ. Бусад нутгаар солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, уулархаг нутгаар нойтон цас орно. Салхи нутгийн баруун хэсгээр баруун хойноос, нутгийн төв хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 6-11 м/с, нутгийн зарим газраар 14-16 м/с хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр +9...+14 градус, Идэр, Тэс, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Хэрлэн голын хөндийгөөр +12...+17 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +18...+23 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:  Үүлшинэ. Бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж 6-11 м/с, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Гал түймэр:

Сэлэнгэ аймаг, Сайхан сум. Номгон багийн “Бригадын жалга” гэдэг газар өвөлжөө, гэр шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 12:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Сайхан сум дахь Гал түймэр унтраах, аврах 61 дүгээр ангийн алба хаагчид 20 км замыг туулан 12:27 цагт очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, 2x3 хэмжээтэй амбаар, малын хашаа шатаж байсныг 42 минут ажиллаж унтраасан. Уг гал түймэрт Д/28 настай, эмэгтэй/ хөл хэсгээрээ түлэгдсэн байсныг Номгон багийн Эрүүл мэндийн төвд хүлээлгэн өгсөн.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 19 дүгээр хороо, Цайзын 14 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 13:32 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчид 4.5 км замыг туулан 13:41 цагт очиход тус тоотод иргэн Б-ын 6х10 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 10х10 метрийн хэмжээтэй байшингийн 3х4 метрийн хэмжээтэй үүдний амбаарын зүүн талын хананы хэсэг тус тус шатаж байсныг 20 минут ажиллаж унтраасан.

-Дундговь аймаг, Луус сум. Суварга багийн “Цагаан толгой” гэдэг газар автокран шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 14:07 цагт хүлээн авсан. Хулд сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид, Луус суманд урьдчилан сэргийлэх ажлаар явж байсан тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, сумын мэргэжлийн ангийн ажилтнууд хамтран 32 км замыг туулан 14:26 цагт очиход иргэн Г-ын жолоодож явсан “XCMG QY25K” загварын автокран шатаж байсныг 5 минут ажиллаж унтраасан.

- Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг. 2 дугаар хороо, Мамба дацангийн 1 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.08-ны өдрийн 18:24 цагт хүлээн авсан. Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчид 4 км замыг туулан 18:36 цагт очиход иргэн Г-ын 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг, 3 метрийн урттай хашаа шатаж байсныг 15 минут ажиллаж унтраасан.    

- Өмнөговь аймаг, Ханбогд сум. Жавхлант багийн “Жавхлан бригад” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 320 км-т, сумын төвөөс баруун урд зүгт 120 км-т/  05.08-ны өдрийн 19:00 цагийн орчим “Тавантолгой” ХК-аас “Цагаан хад” гэдэг газрын чиглэлд нүүрс тээвэрлэж явсан ачааны автомашин шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 20:10 цагт хүлээн авсан. Дуудлагын дагуу очиход “Норд бенз ND4242” загварын зүтгүүрийн бүхээгийн хэсэг шатсаныг тус сум дахь Цагдаагийн тасгийн алба хаагчид, иргэдтэй хамтран 21:20 цагт бүрэн унтраасан тухай мэдээллийг иргэн Б аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.                      

Булган аймаг, Хутаг-Өндөр сум. Уньт багийн “Нарийн давааны-Ам” гэдэг газар / аймгийн төвөөс  баруун хойд зүгт 95 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 32 км-т/  05.08-ны өдрийн 10:30 цагийн орчим байшин, гэр шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 11:53 цагт хүлээн авсан. Иргэн З-ын 4х5 хэмжээтэй байшин, 4 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг орон нутгийн иргэд 4 цаг 30 минут ажиллаж бүрэн унтраасан тухай мэдээллийг Уньт багийн Засаг дарга аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн.

- Өмнөговь аймаг, Сэврэй сум. Сайншанд багийн “Хонгорын-Элс” гэдэг газар /аймгийн төвөөс баруун зүгт 210 км-т, сумын төвөөс хойд зүгт 50 км-т/ 05.08-ны өдрийн 12:00 цагийн орчим экскаватор шатсан тухай мэдээллийг мөн өдрийн 12:14 цагт хүлээн авсан.  “Terec TLB 840” загварын механизм шатсан тухай мэдээллийг тус сумын Засаг дарга  аймгийн Онцгой байдлын газарт мэдээлсэн. 

Ойн түймэр: 

- Хөвсгөл аймаг, Алаг-Эрдэнэ сум. Баясгалант багийн “Цагаан бэлчирийн урд салаа” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 70 км-т, сумын төвөөс зүүн зүгт 30 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.06-ны өдрийн 19:50 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 27 дугаар ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид, орон нутгийн иргэдтэй хамтран 05.07-ны өдрийн 01:13 цагаас ойн гал түймрийг унтраах ажлыг зохион байгуулж, мөн өдрийн 11:30 цагт цурамд оруулж, 05.08-ны өдрийн 11:12 цагт бүрэн унтрааж, сумын Засаг даргын Тамгын газрын Байгаль хамгаалагчид хүлээлгэн өгсөн. Урьдчилсан байдлаар гал түймэрт 7 га орчим талбай өртсөн.

- Төв аймаг, Жаргалант сум. Буурал багийн “Японы-Ам” гэдэг газар /аймгийн төвөөс баруун хойд зүгт 196 км-т, сумын төвөөс зүүн урд зүгт 25 км-т/ ойн гал түймэр гарсан тухай дуудлагыг 05.07-ны өдрийн 15:58 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батсүмбэр сум дахь Гал түймэр унтраах, аврах 84 дүгээр ангийн алба хаагчид сумын Мэргэжлийн ангийн алба хаагчид хамтран 05.07-ны өдрийн 16:59 цагаас ойн гал түймрийг унтраахаар ажиллаж, 05.08-ны өдрийн 07:55 цагт цурамд оруулж,  23:10 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар гал түймэрт 15 га орчим талбай өртөж шатсан.

- Сэлэнгэ аймаг, Ерөө сум. Буурагчин багийн Хан Хэнтийн Улсын тусгай хамгаалалттай газрын  “Ар цант” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 300 км-т, Ерөө сумаас зүүн хойд зүгт 258 км-т, Мандал сумаас зүүн хойд зүгт 120 км-т/ Ус цаг уур, орчны судалгаа, мэдээллийн хүрээлэнгийн Зайнаас тандан судлах үндэсний төвийн www.icc.mn веб сайтад ой, хээрийн гал түймрийн 2 цэг илэрсэн тухай дуудлагыг ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газраас 05.07-ны өдрийн 12:15 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Мандал сум дахь Гал түймэр унтраах, аврах 19 дүгээр ангийн алба хаагчид, Баянгол сум дахь Гал түймэр унтраах, аврах 40 дүгээр ангийн алба хаагчид, Хан Хэнтий Улсын тусгай хамгаалалттай газрын  байцаагч, орон нутгийн иргэдтэй хамтран  05.08-ны өдрийн 17:09 цагт очиход хоорондоо 8 км орчмын зайтай хоёр тусдаа түймэр гарсан байсан тул баруун талын гал түймэр дээр унтраах ажиллгааг зохион байгуулан ажиллаж байна. Түймрийн голомтод 05.09-ний өдрийн 01:00 цагаас усархаг бороо орж эхэлсэн. 

 

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

ОХУ-аас ирүүлсэн хүмүүнлэгийн тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээн авч, орон нутагт олголоо

Тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгөх арга хэмжээ ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад Улсын Улаан-Үүд хотноо болж, тусламжийн үр тарианы тэжээлийг хүлээлгэн өгсөн, хүлээн авсан тухай актад гарын үсэг зурсан юм.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл, ослын 99 удаагийн дуудлагаар үүрэг гүйцэтгэлээ

Нийт дуудлагын 83 нь гал түймэр, 7 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол,  5 нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл, 4 нь геологийн гаралтай аюулт үзэгдэл байна.