Баян-Өлгий аймагт их цасны улмаас хаагдсан зам давааг нээх ажиллагаа үргэлжилж байна

A- A A+

Баян-Өлгий аймгийн Сагсай сумын Цагаан-Асгат III багийн “Хар нуур” гэдэг газар их цас орсны улмаас Сагсай сумын 600, Улаанхус сумын 200 гаруй айл өрх цасанд боогдож зам даваа хаагдсан дуудлага дөрөвдүгээр сарын 23-нд Онцгой байдлын байгууллагад ирсэн. Дуудлагаар тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 31 дүгээр ангийн алба хаагчид ажиллаж байна.

Цасны улмаас 13 км зам, даваа цасанд боогдсон бөгөөд өчигдрийн /2024.04.25/ байдлаар зургаан км замыг чөлөөлж, зам даваа нээх ажиллагаа үргэлжилж байна. Цасны зузаан хоёр метр орчим, салхи шуургатай байгаа нь хүндрэл учруулж байгаа юм.

Түүнчлэн Баян-Өлгий аймгийн нутгаар цас үргэлжлэн орж байгаа тул иргэд, жолооч нар анхаарал болгоомжтой зорчихыг анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын асуудал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Юүн Жү Соктой 2024 оны 5-р сарын 10-ны өдөр уулзав.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт бороо орсон. Орхон, Сэлэнгэ аймгийн зарим сумдаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Монгол, Америкийн аврагчдын нисдэг тэрэгтэй аврах ажиллагааны дадлага сургуулиуд

Үзүүлэх дадлага сургуулийн үеэр ОБЕГ-ын харьяа Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэргээр аврах ажиллагаа зохион байгуулсан нь гадаад, дотоодын 400 орчим оролцогчдын анхааралыг татаж, харилцан туршлага, мэдлэг солилцох боломжийг олголоо.