Хэвлэл мэдээллийн байгууллагын удирдлага, сэтгүүлчид Онцгой байдлын байгууллагын үйл ажиллагаатай танилцлаа

A- A A+

ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЛИЙН БАЙГУУЛЛАГЫН УДИРДЛАГА, СЭТГҮҮЛЧИД АЛБАНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦЛАА 

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан албаны үйл ажиллагаа, алба хаагчдын ажил, мэргэжлийн онцлогийг таниулах арга хэмжээг хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудыг оролцуулан зохион байгууллаа. 

Арга хэмжээнд хэвлэл мэдээллийн 43 байгууллагын 45 эрхлэгч, ахлах редактор, редактор, сэтгүүлч, зураглаач оролцсон юм. Энэ үеэр Онцгой байдлын байгууллагын ууган анги Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 болон албаны хэмжээнд байгуулагдсан отгон анги болох Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн үйл ажиллагаатай танилцаж, эрэн хайх, аврах ажиллагааны үед буцалтгүй нэрвэгдэгч олох, тэсэрч дэлбэрэх бодис хайхад эрэлч нохой ашиглах, ой, хээрийн түймрийн голомтод шүхрээр буух болон гал унтраах тактикийн дадлага сургуультай танилцлаа.
 

Мөн улсын хэмжээнд үүрэг гүйцэтгэж байгаа төрөл, мэргэжлийн алба хаагчид болон албанд ашиглаж байгаа багаж хэрэгсэл, түүний ашиглалт, хэрэглээ, зориулалтын талаар танилцуулсан юм. Түүнчлэн Онцгой байдлын байгууллагын удирдлагуудыг оролцуулсан “Зангиагүй уулзалт”-аар сэтгүүлчид өөрсдийн сонирхсон асуултандаа хариулт авч, санал сэтгэгдлээ илэрхийллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

БНСУ-д ажиллаж амьдардаг иргэдийн аюулгүй байдалд онцгой анхаарал хандуулахыг хүсэв

Бүгд Найрамдах Солонгос Улсын Гадаад хэрэг, худалдааны яамны Консулын асуудал, аюулгүй байдлын асуудал эрхэлсэн ерөнхий захирал Юүн Жү Соктой 2024 оны 5-р сарын 10-ны өдөр уулзав.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Улаанбаатар хот болон Дархан-Уул, Дорнод, Говь-Алтай, Говьсүмбэр, Өвөрхангай, Төв, Сэлэнгэ, Хэнтий аймагт бороо орсон. Орхон, Сэлэнгэ аймгийн зарим сумдаар цас орсон. Бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Бүсийн хэмжээнд тохиолдсон гамшгийн үед бие даан ажиллах чадвараа дээшлүүллээ

Мөн бүсийн хэмжээнд тохиолдсон хавсарсан гамшиг, байгалийн аюулт үзэгдлийн үед олон улсын, улсын, орон нутгийн харилцан үйл ажиллагааг сайжруулах,орон нутгийн үйл ажиллагааны төлөвлөлт, бэлэн байдал, чадавхийг үнэлэх, салбар хоорондын харилцан ажиллагааг тодотгох, гамшгийн хор уршгийг арилгахад гадаад улс орон, олон улсын байгууллагаас хүмүүнлэгийн тусламж хүсэх, тусламжийг шуурхай хүлээн авах, гамшгийн голомтод үндэсний гамшигтай тэмцэх байгууллага, аврах багуудтай хамтран ажиллах арга хэмжээний төлөвлөлтийг сайжруулж, бие даан ажиллах чадвараа дээшлүүллээ.