Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Хэнтийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Ихэнх нутгаар баруунаас 5-10 м/с, говь, талын нутгаар 12-14 м/с хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Монгол-Алтай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнод, Дарьгангын тал нутаг, Байдраг, Тэрэлж, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +9...+14 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +19...+24 градус, бусад нутгаар +13...+18 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, +13...+15 градус дулаан байна.

Төлөв байдал: 20-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 21-нд баруун аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв болон зүүн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газраар, 22-нд төв болон говийн аймгуудын нутгийн зарим газар, зүүн аймгуудын нутгийн хойд хэсгээр, 23-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг болон Халх голын сав газраар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 20-нд нутгийн баруун хагаст, 21-нд ихэнх нутгаар, 22-нд говь, тал, хээрийн нутгаар 14-16 м/с, зарим үед 24 м/с хүрч шороон шуурга шуурна. 20-нд нутгийн баруун хойд хэсгээр, 21-нд ихэнх нутгаар сэрүүсэж Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө +3...+8 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +12...+17 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 0...-5 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус дулаан байна. 22-ноос нутгийн баруун хэсгээр дулаарна.

Гал түймэр: Объектын түймэр: Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо амбаар шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 01:41 цагт хүлээн авсан. Сүхбаатар дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Ш-ын 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 11 дүгээр хороо ачааны автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.19-ний өдрийн 03:28 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын  “Howo ZZ3257N” загварын автомашины 82-62 БЧ улсын дугаартай чиргүүлийн хойд талын 2 дугуй шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 19 дүгээр хороо, “Ар согоот” гэдэг газар “Сэлбэ” голын усанд 1 эмэгтэй хүнийг цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг Цагдаагийн байгууллагаас 04.18-ны өдрийн 20:04 цагт хүлээн авсан. Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход "Сэлбэ" гол /эргээс 3 метр, 80-90 см гүн/-д нэр, хаяг тодорхойгүй, 50 орчим настай, эмэгтэй хүний цогцос байсныг 15 минут ажиллан гаргаж, тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсийн мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.