Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

  Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Ихэнх нутгаар багавтар үүлтэй. Нийт нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруунаас 6-11 м/с. Увс нуур болон Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +8...+13 градус, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, говь, талын нутгаар +18...+23 градус, бусад нутгаар 14...+19 градус дулаан байна.

Улаанбаатар хотод:    Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй, салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө +17...+19 градус дулаан байна.

 Төлөв байдал: 17-нд Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар ялимгүй хур тунадас, 18-нд нутгийн баруун өмнөд хэсгээр, 19-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр, 20-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 20-нд нутгийн баруун хагаст 13-15 м/с хүрч шороон шуурга шуурна. Ихэнх нутгаар бага зэрэг сэрүүсэж, Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -6...-11 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +14...+19 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр: 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 31 дүгээр хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 13:49 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ын 50х7 метрийн хэмжээтэй нийтийн байрны 3х2 метрийн хэмжээтэй галлагааны өрөөний дээвэр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 14:55 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 34 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Т-ийн 14х6 метрийн хэмжээтэй граж шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Орхон аймаг, Баян-Өндөр сум Эрдэнэ баг суудлын автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 04.15-ны өдрийн 17:57 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 68 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн "Кубо" загварын автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан. 

Улаанбаатар хот, Хан-Уул дүүрэг 13 дугаар хороо хүлэмж шатаж байна гэсэн дуудлагыг 04.16-ны өдрийн 04:45 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 65 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ын 30х4 метрийн хэмжээтэй хүлэмж шатаж байсныг ажиллаж унтраасан.     

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 28 дугаар хороо бага насны хүүхэд гэртээ тоглож байгаад нам даралтын зуухны халаалтын төмөр хоолойд (шугам) хөлөө хавчуулсан тухай дуудлагыг 04.15-ны өдрийн 15:30 цагт хүлээн авсан.  Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход М /4 настай эмэгтэй/ зүүн хөлөө хавчуулсан байсныг “Холматро”-гын тэлэгч багаж ашиглан ажиллаж хавчуулсан хөлийг гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Мөн үндэсний хэмжээнд гамшгийн үеийн хяналт, урьдчилан таамаглах, гамшгийн мэдээллийн нэгдсэн мэдээлэл хүргэх, гамшгаас хамгаалах байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа зэргийг багтаасан гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.