Тайвань улсад 1999 оноос хойш тохиолдоогүй хүчтэй газар хөдлөлт болжээ

A- A A+

Тус улсад  өнөө өглөө  /2024.04.03/ орон нутгийн цагаар 08:00 цагт болсон 7,4 магнитудын газар хөдлөлтийн улмаас нийт дөрвөн хүн амь үрэгдэж, 57 хүн бэртэж, гэмтсэн байна. Орон нутгийн өдөр тутмын сонины мэдээлснээр Тароко Үндэсний Паркад алхалт хийж байсан гурван иргэн хөрсний гулгалтын улмаас амь насаа алджээ. Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг аюулгүй талбайд нүүлгэн шилжүүлсэн бөгөөд 25 сая хүн үйлчлүүлдэг хот хоорондын галт тэрэгний үйлчилгээ тасалдсан байна. Мөн дэлхийн хоёрдугаар дайны үед баригдсан сургуулийн барилгын хана, хийц бүтэц гэмтсэн аж.

1999 оны 9 дүгээр сарын 21-нд болсон  7,7 магнитудын газар хөдлөлтийн аюулт үзэгдлийн улмаас 2400 хүн амь үрэгдэж, 100 мянган хүн бэртэж гэмтсэн ба олон мянган барилга байгууламж сүйдэж байсан түүхэн гамшгаас хойш тохиолдож байгаа хоёр дахь том газар хөдлөлтийн аюулт үзэгдэл тохиолдлоо хэмээн орон нутгийн удирдлагаас мэдээлжээ.

Эх сурвалж: CNN.com

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

Мөн үндэсний хэмжээнд гамшгийн үеийн хяналт, урьдчилан таамаглах, гамшгийн мэдээллийн нэгдсэн мэдээлэл хүргэх, гамшгаас хамгаалах байгууллага хоорондын уялдаа, хамтын ажиллагаа зэргийг багтаасан гамшгаас хамгаалах үндэсний тогтолцоог хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлнэ.