Казахстан улсад шар усны үерийн улмаас 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлжээ

A- A A+

Казахстан улсад хоёр өдрийн өмнө цаг агаар огцом дулаарсны улмаас их хэмжээний шар усны үер бууж, дөрвөн бүс нутгийн 12 мужид онц байдал зарлаад байгаа аж. Шар усны үерийн улмаас Казахстан улсын баруун бүсийн Абай, Акмола, Актобе, Костанай хотын 4700 гаруй оршин суугчдыг нүүлгэн шилжүүлээд байна. Нүүлгэн шилжүүлсэн оршин суугчдын дунд 1700 хүүхэд байна. Нийт 500 гаруй амины байшин болон олон тооны сургууль, цэцэрлэгийн барилга байгууламж үерийн усанд автжээ. Өнөөдрийн байдлаар тус улсын хэмжээнд онцгой байдлын 12 шуурхай штабын төвийг ажиллуулж байгаа аж. 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Дорнод аймагт гарсан гурван хээрийн түймрийг бүрэн унтраалаа

Дээрх түймрүүдэд урьдчилсан байдлаар 29.240 га талбай өртөж шатсан.

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Бэлчээрийн ургамлын ургалт нийт нутгийн 10 орчим хувьд цухуйгаагүй байна

Энэ арав хоногт агаарын температур ихэнх нутагт олон жилийн дунджийн орчим буюу түүнээс 1.1-4.0 градусаар хүйтэн. Дорноговь, Сүхбаатар, Дорнодын ганц нэг сумдын нутгаар 1.1-2.2 градусаар дулаан, хур тунадас нийт нутгийн 80 орчим хувьд олон жилийн дунджийн орчим буюу түүнээс ахиу, 20 гаруй хувьд дунджаас бага орсон байна.