Ажлаа чин сэтгэлээсээ...

A- A A+

"Алхам" пейж хуудас НОБГ-ын Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах  дугаар ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч А.Аюурзаныг онцолсон байна.

"Би зургаа дахь жилдээ Чингэлтэй дүүргийн гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангид ажиллаж байна. Гал унтрааж, ард иргэдийнхээ амь нас, эд хөрөнгийг нь хамгаалж байна гэж бодоод,мэргэжлээрээ бахархаад л явж байдаг даа.

Галын дуудлагад дөрвөн гал сөнөөгч, нэг холбоочин, хоёр жолооч, нэг дарга гээд наймуулаа очдог юм. Бүгд өөр өөрийн үүрэгтэй. Эхэн үедээ дуудлага ирэхээр сандардаг байснаа нуух юун. Одоо бол айх, сандрах юм байхгүй. Юу шатаж байна, ямархуу түвшинд явж байна гэх зэргээр анхны ойлголтоо утсаар авчихдаг учраас сэтгэл зүйн бэлтгэлтэй очдог. Үүний тулд л байнгын дасгал, сургуулилт хийдэг шүү дээ. Өглөө бүр ээлж солилцож, тухайн өдрийн үүрэг болон техник хэрэгслээ хүлээн авч, дутуу хүтүүгээ ярилцаад, 09-11 цагийн хооронд бэлтгэлээ хийдэг юм. Ийм гал гарвал яаж унтраах юм, тийм гал байвал ямар схем дэлгэх юм, шатаа яаж байрлуулах вэ, тасгийнхаа гал сөнөөгчидтэй хэрхэн ойлголцох вэ гээд л сэтгэл зүй, биеийн хүч, хатуужлын бүхий л дасгал сургуулилт хийдэг юм.

Нэг бүрчлэн тооцоогүй ч багцаагаар 200 гаруй хүний амь нас, эд хөрөнгийг аварсан байх аа. Замын ачаалал их юм уу, дуудлагаа хожимдож өгсөн зэргээс болоод биднийг очих үед аль хэдий нь ээ хүмүүс түлэгдэж, угаартаж, нас барсан байх л хамгаас харамсалтай. Бусдаар бол ажлынхаа бүхий л үед дуртай.

Мэргэжилдээ эзэн байх сан гэж их хичээдэг. Ер нь аврагч, гал сөнөөгч гэх мэргэжлийг сонгосон бол бусдаас илүү хичээж, жирийн хүмүүсээс илүү байхгүй бол болохгүй."

Эх сурвалж:https://www.facebook.com/alham.uud

Гэрэл зургийг  Injinaash Bor

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахлах ахлагч Д.Тэмүүжин “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг хүртлээ

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойн баярын арга хэмжээний үеэр “Онцгой байдлын албаны анхны сайдын нэрэмжит шагнал”-ыг  НОБГ-ын Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 14 дүгээр ангийн аврагч-гал сөнөөгч, ахлах ахлагч Д.Тэмүүжин хүртэж, 20 сая төгрөгөөр шагнагдлаа.

Цэргийн ёслол, хүндэтгэлийн ёслолын жагсаалд 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник хэрэгсэлтэйгээр оролцлоо

Ёслолын жагсаалд Онцгой байдлын байгууллага болон төрийн цэргийн байгууллагуудын нийт 1600 орчим алба хаагч, тусгай албаны техник, Агаараас эрэн хайх, аврах 111 дүгээр ангийн алба хаагчид нисдэг тэрэгтэйгээр оролцсон юм.