Улсын хэмжээнд нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшлах арга хэмжээг зохион байгууллаа

A- A A+

УОК-ын Шуурхай штабаас 21 аймгийн  Мал эмнэлгийн газрын удирдлагууд цахим хурал хийж, улсын хэмжээнд хэрэгжүүлж байгаа малын сэг, зэмийн устгалын нөхцөл байдалтай танилцлаа.

Улсын хэмжээнд  хорогдсон малын тоотой уялдуулан устгалын нэг цэгт 3000-3600 орчим сэг зэм булшлахад 21 аймгийн 317 сумын 1198 багийн 1675 байршилд сэг зэм устгалын цэгийг тогтоож ирүүлсэн. Эдгээр цэгүүдэд устгалын ажлыг зохион байгуулж, дөрөвдүгээр сарын 14-ний байдлаар нийт 1.098.450 мал амьтны сэг зэмийг булшилж, уст цэг, нийтийн эзэмшлийн талбай, хашаа, хороо, худаг, уст цэг, агуулах, бэлчээрийн нийт 487.100 м2 талбайг тус тус халдваргүйтгэсэн байна.

 Мөн энэ үеэр УОК-ын Шуурхай штабын дарга, бригадын генерал Б.Ууганбаяр малын гоц халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, тэмцэх арга хэмжээг эрчимжүүлж, шаардлагатай арга хэмжээг цаг алдалгүй авч, байгууллага хоорондын уялдаа холбоог хангаж ажиллахыг үүрэг болголоо.

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн спорт  зааланд зохион байгууллаа.

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.