Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна

A- A A+

Улсын хэмжээнд өнгөрсөн долоо /2024.04.22-28/ хоногт нийслэлийн 8 дүүрэг, 20 аймгийн 45 суманд гамшиг, аюулт үзэгдэл, ослын 109 тохиолдол бүртгэгдлээ.
Дуудлагын дагуу төв, орон нутгийн Онцгой байдлын байгууллагын алба хаагчид үүрэг гүйцэтгэн, зургаан иргэний амь насыг авран хамгаалсан юм.
Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.
Харин гамшиг, аюулт үзэгдэл, ослын улмаас таван хүн нас барж, дөрвөн хүн гэмтэж, бэртжээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

Онцгой байдлын байгууллагын сүлд хийморь эгнэгт мандан бадрах болтугай

Эр зориг хүн чанарын шалгуур болсон Онцгой байдлын байгууллагын үе, үеийн аврагч, гал сөнөөгчид, тулгын чулууг тавилцсан ахмад буурлууд, хамтран зүтгэгчид нийт бие бүрэлдэхүүндээ болон гэр бүлд нь Онцгой байдлын байгууллага үүсэн байгуулагдсаны 20 жилийн ойн баярын мэндийг хүргэж, эрүүл энх, аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо

Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг  секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай.