Ой, хээрийн түймрийн 29 удаагийн дуудлага бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртсөн байна

A- A A+

Улсын хэмжээнд дөрөвдүгээр сарын 15-ны байдлаар Булган, Дорнод, Сүхбаатар, Сэлэнгэ, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг  8 аймгийн 18 суманд 29 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдэж, 70172 га талбай түймэрт өртсөн байна.

Сүүлийн арван жилийн хугацаанд  буюу 2010-2021 оны дунджаар ой, хээрийн түймрийн улирлын үргэлжлэх хугацаа 225 хоног буюу жилийн 61.6%-ийг эзэлж байгаа нь  ой, хээрийн түймэр бүхий хоногийн тоо 88 хоногоор нэмэгджээ.

Хаврын хуурайшилттай, салхи, шуургатай үед ой, хээрийн гал түймэр гарсан тохиолдолд маш хурдан тархах, шаталтын талбай ихсэж улмаар унтраах ажиллагаанд хүндрэл учруулан, хүн, мал, ан амьтан, эд хөрөнгө, байгаль экологид хохирол их учруулдаг.

Иймд:

-Ой,хээрт зорчихдоо асаасан гал, шүдэнз, татсан тамхины гал, цог, түүдэг гал, үнс нурмыг бүрэн унтраах,

-Халуун үнс, нурмыг тусгайлан бэлдсэн таглаа бүхий нүх, саванд хийх, гэр сууц, хашаа хорооны гадуур түймрээс хамгаалах зурвас татах,

-Айл өрхүүд хог, өвсийг ил задгай шатаахгүй байх,

-Шашны зан үйл хийхдээ арц, хүж, зул, асааж орхихгүй байх,

-Агнуур хийх үед галт сум хэрэглэхгүй байх,

-Түймрийн аюултай улиралд хог, хаягдлыг зөөж тээвэрлэх, хаяхдаа гал түймрийн аюулгүй байдлыг хангаж сум, дүүргийн Байгаль хамгаалагчийн хяналтын дор гүйцэтгэх зэргээр ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн спорт  зааланд зохион байгууллаа.

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.