Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Сэлэнгэ, Төв, Хэнтий аймгийн зарим газраар ялимгүй нойтон цас, Дорнод, Хэнтий аймгийн зарим газраар бороо орж, Говьсүмбэр аймагт 13-15 м/с, Дорноговь аймагт 13-15 м/с, Дорнод аймагт 10-13 м/с, Дундговь аймагт 11 м/с, Сүхбаатар аймагт 14-18 м/с, Хэнтий аймагт 9-16 м/с хүртэл хүчтэй шороон шуурга шуурсан.

Өнөөдөр: Нийт нутгаар багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи нутгийн зүүн хэсгээр баруун хойноос, бусад нутгаар баруунаас 5-10 м/с, тал, хээрийн нутгаар 14-16 м/с хүрч ширүүснэ. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Байдраг голын хөндийгөөр +5...+10 градус, Их нууруудын хотгор, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар 10...+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй. Салхи баруунаас 5-10 м/с, өдөртөө +12...+14 градус дулаан байна.

Төлөв байдал: 17-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 18-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 19-нд нутгийн баруун хэсгээр хур тунадас орно. Салхи ихэнх хугацаанд баруунаас 7-12 м Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -9...-14 градус хүйтэн, өдөртөө 0...+5 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -3...-8 градус хүйтэн, өдөртөө +4...+9 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +15...+20 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +9...+14 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр: 

Нийслэлийн Багануур дүүргийн 3 дугаар хороо, Талын толгойн 5 дугаар гудамжинд гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 14:12 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 64 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 5 ханатай гэр, эд хогшил шатаж байсныг ажиллаж унтраасан.

нийслэлийн  Сонгинохайрхан дүүргийн 7 дугаар хороо байр тагт шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 14:58 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 29 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн И-ын байрны 2х3 метрийн хэмжээтэй тагт, иргэн Г-ын 2х3 метрийн хэмжээтэй тагт болон тагтууд дээрх эд хогшил тус тус шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Дундговь аймгийн Сайнцагаан сум Далай багийн Хайрханы 4 дүгээр гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.14-ний өдрийн 16:52 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 25 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Э-ын 5х11 метрийн хэмжээтэй байшингийн дотор талын хана, таазны хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: 

Төөрсөн, сураггүй болсон: Өмнөговь аймгийн Цогтцэций сумын Сийрст багийн "Огодой" гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 170 км-т, сумын төвөөс зүүн хойд зүгт 70 км-т/ 3 хүн 04.13-ны өдрийн 10:00 цагийн орчим бага оврын ачааны автомашинтай усанд явахаар гараад сураггүй болсон тухай дуудлагыг 04.13-ны өдрийн 19:40 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Цогтцэций сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 44 дүгээр анги, Цагдаагийн тасгийн алба хаагчид иргэн Б/39 настай эрэгтэй/, Г /39 настай, эрэгтэй/, М /30 настай, эрэгтэй/ нарыг 04.14-ний өдрийн 08:50 цагаас эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, 09:45 цагт Билгэх багийн “Өлзий хайрхан” гэдэг газар малчин Х-д тухайн 3 хүн эсэн мэнд очсон байхад нь олж,  хүлээлгэн өгсөн.

Голын усанд суусан: Нийслэлийн Багануур дүүргийн 4 дүгээр хороо ачааны автомашин "Хэрлэн” голын усанд живсэн тухай дуудлагыг 04.14-ний өдрийн 11:07 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн алба хаагчдыг очиход иргэн Т-ын улсын дугааргүй “Зил-131” загварын ачааны автомашин “Хэрлэн” голоор гарч байгаад живсэн байсныг ажиллаж, татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн спорт  зааланд зохион байгууллаа.

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.