Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар болон Баянхонгор, Говьсүмбэр, Дорноговь, Өвөрхангай, Хөвсгөл, Хэнтий аймгуудын нутгаар бороо, хур тунадас орж, бусад нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн, төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 6-11 метр, өдөртөө Алтайн уулархаг нутаг болон говийн бүс нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ. Агаарын температур өдөртөө Увс нуурын хотгор, Завхан голын эх, Тэс, Тэрэлж голын хөндийгөөр 0...+5 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Онон, Улз, Халх голын хөндийгөөр +6...+11 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутаг +17...+22 градус, бусад нутгаар +12...+17 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүл багасна. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 6-11 метр. Шөнөдөө 0...+2 градус, өдөртөө +15...+17 градус дулаан байна.

Төлөв байдал: 11-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зүүн өмнөд хэсгээр, 14-нд төвийн аймгуудын нутгийн зүүн, говийн аймгуудын нутгийн хойд, зүүн аймгуудын ихэнх нутгаар бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 12-нд баруун аймгуудын нутгаар, 13-нд ихэнх нутгаар, 14-нд нутгийн зүүн хагаст секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. 11, 12-нд ихэнх нутгаар дулаан байх боловч 13-нд баруун хагаст, 14-нд нутгийн зүүн хагаст эрс хүйтэрч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -12...-17 градус, өдөртөө -3...-8 градус хүйтэн, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -7...-12 градус хүйтэн, өдөртөө -3...+2 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +6...+11 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +1...+6 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр: 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 3 дугаар хороо айлын хашаа шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 11:49 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход эзэнгүй айлын 3 метр хашаа шатаж, 5 ханатай гэрийн баруун талын хэсэг хайрагдсан байсныг ажиллаж унтраасан.

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын Соёмбо 1 дүгээр ба байшингийн үүдний хэсэгт цахилгааны утаснаас гал гарч байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 13:32 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Замын-Үүд сум дахь Гал түймэр унтраах, аврах 17 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Б-ийн 84 м2 хэмжээтэй байшингийн 2x2 метрийн хэмжээтэй үүдний хэсэгт цахилгааны богино холболт үүсэж шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Сүхбаатар аймаг, Баруун-Урт сум 2 дугаар баг зоогийн газар гал гарч байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 20:33 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 15 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Н-ийн 15х17 метрийн хэмжээтэй зоогийн газрын үүдний хэсэгт гал гарч байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр:

Дорнод аймгийн Матад сумын Буян-Өндөр багийн “Өлзийт” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн урд зүгт 200 км, сумын төвөөс зүүн урд зүгт 120 км/-т хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 18:55 цагт хүлээн авсан.Тус аймгийн Матад суманд байрлаж байгаа тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид, “Петро-Чайна Дачин Тамсаг” ХХК-ийн 19 дүгээр талбайн ажилтнууд 21:20 цагт бүрэн унтраасан. Урьдчилсан байдлаар түймэрт 700 га талбай өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: Увс аймгийн Өмнөговь сумын “Бургастайн сай” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 80 км, сумын төвөөс зүүн хойд зүгт 40 км/-т4 зорчигчтой суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.09-ний өдрийн 23:00 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Э-ын “Dong Feng CSC5070” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн спорт  зааланд зохион байгууллаа.

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.