Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Цаг агаар: 

Өнгөрсөн хоногт: Улаанбаатар хот, Баянхонгор, Булган, Говьсүмбэр, Дундговь, Завхан, Өмнөговь, Сэлэнгэ аймгийн нутгаар бороо орсон. Бусад нутгаар тогтуун байсан.

Өнөөдөр: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун аймгуудын нутгийн өмнөд хэсэг, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө баруун болон говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төвийн аймгуудын нутгийн зарим газраар бороо, нойтон цас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи ихэнх нутгаар баруунаас секундэд 6-11 метр. Шөнөдөө Увс нуурын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх, Тэс, Байдраг, Халх голын хөндийгөөр -6...-11 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз голын хөндийгөөр -1...-6 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +3...+8 градус, бусад нутгаар -2...+3 градус дулаан, өдөртөө Увс нуурын хотгор болон Тэс голын хөндийгөөр -2...+3 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчмоор +4...+9 градус, говийн бүс нутгаар +15...+20 градус, бусад нутгаар +10...+15 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Үүлшинэ. Шөнөдөө хур тунадас орохгүй, өдөртөө бага зэргийн бороо орно. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө +1...+3 градус, өдөртөө +11...+13 градус дулаан байна.

Төлөв байдал: 10, 11-нд Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Дорнодын тал нутгаар бороо, нойтон цас, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсгээр бороо, нойтон цас, цас орж, цасан шуурга шуурна. Салхи 11-нд Монгол-Алтайн уулархаг нутгаар, 12-нд Алтайн салбар уулс, Арц Богдын өвөр хоолойгоор, 13-нд ихэнх нутгаар секундэд 18-20 метр, зарим үед секундэд 24 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна. Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -5...-10 градус хүйтэн, өдөртөө -2...+3 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Байдраг, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +5...+10 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +3...+8 градус, өдөртөө +18...+23 градус, бусад нутгаар шөнөдөө -2...+3 градус, өдөртөө +11...+16 градус дулаан байна. 12-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хүйтэрнэ.

Гал түймэр: Объектын түймэр: 

Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг 2 дугаар хороо, Орбитын 8 дугаар гудамжинд байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 22:57 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 26 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн П-ын 8х9 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг ажиллаж унтраасан.

Увс аймаг, Улаангом сумын 9 дүгээр баг гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.09-ний өдрийн 00:42 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 41 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн З-ийн 6 ханатай гэр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Ой, хээрийн түймэр - Хээрийн түймэр: Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сумын Хадын булаг багийн “Эргэцэг” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 200 км,  сумын төвөөс зүүн хойд зүгт 25 км/-т Хээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 11:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 47 дугаар ангийн алба хаагчид гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 13:10 цагт бүрэн унтраасан. Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 50 га талбай өртөж шатсан.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 4 дүгээр багийн “Хөх нүдэн” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 150 км, сумын төвөөс баруун хойд зүгт 70 км/-тХээрийн гал түймэр гарсан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 12:40 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчид, Асгат, Эрдэнэцагаан сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнууд гал түймрийг унтраах ажиллагааг зохион байгуулан ажиллаж мөн өдрийн 17:10 цагт цурамд оруулан, 18:44 цагт бүрэн унтраасан.  Түймэрт урьдчилсан байдлаар хээрийн 200 га талбай өртөж шатсан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол: Зам, тээврийн осол - Автозамын тээврийн осол: нийслэлийн  Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо тээврийн хэрэгслийн осол болж автомашины эд ангид жолооч нь хавчуулагдсан байна гэсэн дуудлагыг 04.08-ны өдрийн 16:34 цагт хүлээн авсан.Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход иргэн Г/42 настай, эрэгтэй/ нь “Тоёота Приус-20” загварын суудлын автомашинтай урсгал сөрж эсрэг талын эгнээгээр зорчиж явсан “Хьюндай Портер” загварын автомашиныг мөргөсөнөөс иргэн Б /68 настай, эрэгтэй/ нь автомашины эд ангид хавчуулагдсан байсныг 5 минут ажиллаж эсэн мэнд гарган НЯТТөв 103-ын эмчид хүлээлгэн өгсөн.

Цас шаварт суусан: Увс аймгийн Давст сумын Хандгайт багийн “Шалдан” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 142 км, сумын төвөөс баруун зүгт 25 км/-тСуудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 04.08-ны өдрийн 09:53 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Давст сум дахь Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчдыг очиход Увс аймгийн Улаангом сумаас Давст сумын чиглэлд зорчиж явсан иргэн Д-ын  “Тоёота Харриэр” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг  ажиллаж татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгууллаа

Онцгой байдлын байгууллагын 20 жилийн ойг тохиолдуулан Ахмадын хороо, зөвлөлүүдийн ахмад ажилтнуудын дунд “Софтволейбол”-ын аварга шалгаруулах тэмцээнийг өнөөдөр ОБЕГ-ын харьяа 121 дүгээр ангийн спорт  зааланд зохион байгууллаа.

Бүртгэгдсэн гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймрийн дуудлага байна

Нийт гамшиг, аюулт үзэгдэл, ослын 80 нь гал түймэр, 19 нь хүний үйл ажиллагаатай холбоотой осол, дөрөв нь геологийн гаралтай аюулт үзэгдэл, дөрөв нь биологийн гаралтай аюулт үзэгдэл, хоёр нь ус, цаг уурын гаралтай аюулт үзэгдэл байна.

Баянхонгорын Гурванбулаг суманд 20 см цасан бүрхүүл тогтжээ

Хамгийн их нь Баянхонгорын Гурванбулаг 20.0 см, Бөмбөг 16.0см, Бууцагаан, Хүрээмарал 12.0см, Өвөрхангайн Арвайхээр, Уянга 9.0см, Өмнөговийн Даланзадгад 6.0 см, бусад хэсгээр 0.0-5.0 см цасан бүрхүүл тогтсон байна.