Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт:  Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

  Өнөөдөр: Нутгийн баруун хэсгээр үүлшинэ, нутгийн зүүн хэсгээр солигдмол үүлтэй. Баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хойд хэсгээр хур тунадас орно, бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун өмнөөс 5-10 м/с, Алтайн салбар уулсаар 12-14 м/с, зарим үед 18-20 м/с хүрч ширүүснэ. Монгол-Алтайн уулархаг нутаг, Увс нуурын хотгор, Хүрэнбэлчир орчмоор +7...+12 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар +13...+18 градус, Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +24...+29 градус, бусад нутгаар +20...+25 градус дулаан байна.

   Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй, бороо орохгүй, салхи баруун өмнөөс 5-10 м/с, +23...+25 градус дулаан байна.

Төлөв байдал: 03-нд Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар, 04-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр, 5-нд Дорнод, Дарьгангын тал нутгаар бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд 6-11 м/с, 3-нд нутгийн зүүн хойд хэсгээр бага зэрэг сэрүүсэх боловч бусад хугацаанд Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -2...-7 градус хүйтэн, өдөртөө +11...+16 градус, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -1...+4 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +9...+14 градус, өдөртөө +25...+30 градус, бусад нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +19...+24 градус дулаан байна. 6-нд ихэнх нутгаар нэмж дулаарна.

 

Гал түймэр: Объектын түймэр:

Хэнтий аймаг, Батноров сум  хогийн цэгт автомашин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 10:32 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Батноров сумын Бэрх тосгон дахь Гал түймэр унтраах, аврах 42 дугаар ангийн алба хаагчдыг очиход  “Кама KMC-3041” загварын өөрөө буулгагч автомашины хөдөлгүүр шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг 41 дүгээр хороо харуулын байр шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 18:16 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 63 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн А-ийн 3х2 метрийн хэмжээтэй харуулын байр шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Баянгол дүүрэг 23 дугаар хороо байшин шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 18:43 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 6х4 метрийн хэмжээтэй байшин шатаж байсныг ажиллаж унтраасан.  

Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэг 11 дүгээр хороо хогийн цэгт хог шатаж байна гэсэн дуудлагыг 05.01-ний өдрийн 22:50 цагт хүлээн авсан.  Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах аврах 10 дугаар ангийн алба хаагчид очиж  ажиллаж унтраасан.   

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Говьсүмбэр аймаг, Сүмбэр сум 4 дүгээр багийн “Оргидог” гэдэг газар /сумын төвөөс баруун зүгт 20 км-т/ суудлын автомашин шаварт суусан тухай дуудлагыг 05.01-ний өдрийн 05:40 цагт хүлээн авсан.  Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчдыг очиход Говьсүбмэр аймгаас Дундговь аймгийн Баянжаргалан сумын чиглэлд зорчиж явсан иргэн О-ын “Лексус RX 450” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг  татан гаргасан.   

Өвөрхангай аймаг, Хужирт сум  дугаар багийн “Хавцал” гэдэг газар /сумын төвөөс урд зүгт 40 км-т/Суудлын машин шаварт суусан тухай дуудлагыг 05.02-ны өдрийн 01:05 цагт хүлээн авсан. Тус аймгийн  Онцгой байдлын газрын Хархорин сум дахь Гал түймэр унтраах аврах 45 дугаар ангийн алба хаагчдыг очиход Өвөрхангай аймгийн төвөөс Хархорин сумын чиглэлд 9 зорчигчтой зорчиж явсан “Старекс” загварын суудлын автомашин шаварт суусан байсныг татан гаргасан.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

1200 хүний амь аварсан аврагч Г.Ганбаяр: Үүргээ гүйцэтгээд машиндаа суугаад буцах гайхалтай агшин

Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна.

Хошууч генерал Т.Бадралаас мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсад орчин цагийн дэлхийн жишигт нийцсэн, хүчирхэг албыг байгуулахын төлөө Та бүхэнтэй мөр зэрэгцэн зүтгэсэн он жилүүд миний нэр төрийн хэрэг байсныг ойн баярын босгон дээр бахархан дурсахад таатай байна

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 20 жилийн хугацаанд 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.