Аюулт үзэгдэл ослын нөхцөл байдлын мэдээ

A- A A+

Өнгөрсөн хоногт: Нийт нутгаар цаг агаар тогтуун байлаа.

Өнөөдөр: Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, бусад нутгаар багавтар үүлтэй. Шөнөдөө нийт нутгаар хур тунадас орохгүй, өдөртөө Увс нуурын хотгор болон Хөвсгөлийн уулархаг нутгаар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй. Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, өдөртөө баруун аймгуудын нутгийн хойд хэсгээр зарим үед секундэд 12-14 метр хүрч ширүүснэ. Агаарын температур: Шөнөдөө Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор -12...-17 градус, Увс нуурын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Туул, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр -3...-8 градус хүйтэн, говийн бүс нутгийн өмнөд хэсэг, Орхон-Сэлэнгийн сав газраар +1...+6 градус дулаан, бусад нутгаар +2...-3 градус хүйтэн, өдөртөө Хангайн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчимоор +6...+11 градус, Их нууруудын хотгор болон Орхон-Сэлэнгийн сав газар, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +20...+25 градус, бусад нутгаар +15...+20 градус дулаан байна.

Улаанбаатар хотод: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 5-10 метр. Шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -3...-5 градус хүйтэн, бусад хэсгээр 0...+2 градус, өдөртөө +18...+20 градус дулаан байна.

Төлөв байдал: 05 сарын 01-нд нутгийн хойд хэсгээр, 02-нд Алтай, Хангайн уулархаг нутаг, Онон, Улз голын сав газраар, 03-нд Монгол-Алтай, Хангайн уулархаг нутаг, Орхон-Сэлэнгийн сав газраар, 04-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр бороо, нойтон цас орно. Салхи ихэнх хугацаанд секундэд 6-11 метр. Ихэнх нутгаар дулаарч Увс нуур болон Дархадын хотгор, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -1...-6 градус хүйтэн, өдөртөө +10...+15 градус дулаан, Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар шөнөдөө -3...+2 градус, өдөртөө +14...+19 градус, говийн бүс нутгаар шөнөдөө +5...+10 градус, өдөртөө +23...+28 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө +1...+6 градус, өдөртөө +17...+22 градус дулаан байна.

Гал түймэр: Объектын түймэр:

Орхон аймаг, Баян-Өндөр сум Ихзалуу баг байшин шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 09:09 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 81 дүгээр ангийн алба хаагчдыг очиход иргэн Г-ийн 7х8 метрийн хэмжээтэй байшингийн дээврийн хэсэг шатаж байсныг  ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Налайх дүүрэг 1 дүгээр хорооны “Сайхны саравч” гэдэг газар гэр шатаж байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 11:25 цагт хүлээн авсан. Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн Ч-н 5 ханатай гэр бүрэн шатаж байсныг ажиллаж унтраасан.

Улаанбаатар хот, Чингэлтэй дүүрэг 21 дүгээр хороо гал гарч байна гэсэн дуудлагыг 04.29-ний өдрийн 17:19 цагт хүлээн авсан.Тус дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 10 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын 6 метр хашаа, 2х3 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, иргэн Э-ын 6 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, иргэн Б-ын 6 метр хашаа, 2х2 метрийн хэмжээтэй амбаар бүрэн, иргэн Э-ийн 6 метр хашаа, 2х3 метрийн хэмжээтэй амбаар шатаж байсныг ажиллаж унтраасан.

Хүний үйл ажиллагаатай холбоотой осол:

Өвөрхангай аймаг, Нарийнтээл сум Баянтээг багийн “Өсгөгийн нуруу” гэдэг газар /аймгийн төвөөс баруун урд зүгт 170 км, сумын төвөөс зүүн урд зүгт 26 км/-т Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Баянтээгийн уурхайн чиглэлд зорчиж явсан 5 зорчигчтой суудлын автомашин цасанд суусан тухай дуудлагыг 04.29-ний өдрийн 14:45 цагт хүлээн авсан. Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын алба хаагчдыг очиход иргэн Б-ийн  “Toyota Land Cruiser-100” загварын суудлын автомашин “Freightliner Argosy” загварын ачааны автомашин тус тус цасанд суусан байсныг ажиллаж татан гаргасан. Өвөрхангай аймгийн Арвайхээр сумаас Баянтээг гэдэг газар хүртэл 120 км-т зам гаргасан.

Увс аймаг, Баруунтуруун сум Баян-Айраг багийн “Хангилцагийн гол” гэдэг газар /аймгийн төвөөс урд зүгт 170 км, сумын төвөөс баруун хойд зүгт 12 км/-тУвс аймгийн Баруунтуруун сумаас Өлгий сумын чиглэлд зорчиж явсан ачааны автомашин “Хангилцагийн гол”-д суусан тухай дуудлагыг 04.30-ны өдрийн 01:10 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Баруунтуруун сум дахь Гал түймэр унтраах, аврах 60 дугаар ангийн алба хаагчдыг очиход иргэн М-ын “Hyunda Mighty” загварын ачааны автомашин “Хангилцагийн гол”-ын усанд суусан байсныг ажиллаж татан гаргасан.

Баянхонгор аймаг, Баянговь сум Залаа багийн “Их богд” ууланд /аймгийн төвөөс баруун урд 306 км, сумын төвөөс зүүн хойд 70 км/-т 7 хүн ууланд аялж байснаас 1 хүний бие муудсан тул уулнаас буулгаж өгнө үү гэсэн дуудлагыг 04.27-ны өдрийн 22:10 цагт хүлээн авсан.Тус аймгийн Онцгой байдлын газрын Баянговь сум дахь Эрэн хайх, аврах бүлэг, сумын Цагдаагийн хэсэг, аймгийн Шүүх шинжилгээний газрын алба хаагчдыг очиход иргэн Э /56 настай, эмэгтэй/ “Их богд” ууланд нас барсан байсан тул цогцсыг 04.29-ний өдрийн 17:30 цагт уулнаас буулгаж аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчид шилжүүлэн өгсөн.

ОНЦГОЙ БАЙДЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАР

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

1200 хүний амь аварсан аврагч Г.Ганбаяр: Үүргээ гүйцэтгээд машиндаа суугаад буцах гайхалтай агшин

Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна.

Хошууч генерал Т.Бадралаас мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсад орчин цагийн дэлхийн жишигт нийцсэн, хүчирхэг албыг байгуулахын төлөө Та бүхэнтэй мөр зэрэгцэн зүтгэсэн он жилүүд миний нэр төрийн хэрэг байсныг ойн баярын босгон дээр бахархан дурсахад таатай байна

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 20 жилийн хугацаанд 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.