Онцгой байдлын байгууллагын алба хаагчид “Сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн”-ээс 16 медаль хүртлээ

A- A A+

ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян, Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдсан “Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын сонгодог пауэрлифтингийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээн”-д амжилттай оролцсон баг тамирчдыг хүлээн авч уулзан, баяр хүргэлээ.

Ерөнхийлөгчийн тамгын газар болон Монголын пауэрлифтингийн нэгдсэн холбоо хамтран зохион байгуулсан тус тэмцээнд Онцгой байдлын байгууллагаас 5 тамирчин оролцож, 16 багц медалийн эзэн болсон юм.

Тодруулбал,  ОБЕГ-ын харьяа “Аврагч” биеийн тамир техник спорт хорооны дасгалжуулагч А.Алтанхуяг мастер-1  ангиллын  -120 кг-ын жинд штангтай суулт, хэвтээ шахалт, газраас татах төрлүүдэд тус бүр хүрэл,  мөн ангийн тамирчин Г.Цэнгэл мастер-1 ангиллын -93 кг-ын жинд штангтай суултын төрөл, хэвтээ шахалт, нийлбэр дүнгээр болон насанд хүрэгчдийн 93 кг-ын жинд штангтай суултын төрөлд тус бүр мөнгө, хэвтээ шахалт, нийлбэр дүнгээр  тус бүр хүрэл медаль, мөн ангийн тамирчин Г.Ануужин -63кг-ын жинд штангтай суултын төрөлд мөнгө, нийлбэр дүнгээр хүрэл медалийг тус тус хүртлээ.

Мөн Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын газрын Гал түймэр унтраах, аврах 36 дугаар ангийн гал унтраах автомашины жолооч, ахлах ахлагч Б.Даваасүрэн мастер-1 ангиллын 93 кг-ын жинд үндсэн таталтаар мөнгө, Дорнод аймгийн Онцгой байдлын газрын Халх гол сум дахь Гал түймэр унтраах, аврах 62 дугаар ангийн салааны захирагч, дэслэгч Б.Батзангиа насанд хүрэгчдийн -105 кг-ын жинд штангтай суулт, нийлэр дүнгээр  тус бүр алтан медалийн эзэн боллоо.

Тэмцээнд оролцсон тамирчдаас Б.Батзангиа, Г.Ануужин нар спортын дэд мастерын болзлыг хангасан юм.

Анхдугаар тэмцээнд тусгайлсан чиг үүрэг бүхий 15 байгууллагын 280 орчим тамирчин насанд хүрэгчид, мастер-1, мастер-2 ангиллын нийт 19 жинд хоёр өдрийн турш өрсөлдөж, шилдгүүдээ тодрууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

1200 хүний амь аварсан аврагч Г.Ганбаяр: Үүргээ гүйцэтгээд машиндаа суугаад буцах гайхалтай агшин

Шүхэрчин аврагчаар ажлын гараагаа эхэлсэн тэрбээр өдгөө Онцгой байдлын байгууллагад 18 дахь жилдээ ажиллаж байна.

Хошууч генерал Т.Бадралаас мэндчилгээ ирүүллээ

Монгол Улсад орчин цагийн дэлхийн жишигт нийцсэн, хүчирхэг албыг байгуулахын төлөө Та бүхэнтэй мөр зэрэгцэн зүтгэсэн он жилүүд миний нэр төрийн хэрэг байсныг ойн баярын босгон дээр бахархан дурсахад таатай байна

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгааллаа

Онцгой байдлын албаны алба хаагчид хүн ардынхаа амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, мал амьтан, хүрээлэн байгаа орчноо гамшиг, ослоос хамгаалан улс орныхоо тогтвортой хөгжлийг хангах ариун үүргээ нэр төртэй биелүүлж, 20 жилийн хугацаанд 36.916 хүний амь нас, 1.2 их наяд төгрөгийн эд хөрөнгийг авран хамгаалсан юм.