Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулан “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулганыг зохион байгууллаа

A- A A+

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор  Монгол цэргийн нэгдсэн холбооны 10 жилийн ойд зориулан  “Эх орны үнэ цэн-Иргэний бахархал” сэдэвт үндэсний чуулганыг Төрийн ордны “Их танхим”-д зохион байгууллаа.

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх нээж хэлсэн үгэндээ “Энэхүү чуулган эх орон, тусгаар тогтнолын үнэ цэн, эх түүх, өв соёл, үндэсний бахархлыг сурталчлан таниулах, иргэд, хүүхэд, залууст эх оронч үзлийг төлөвшүүлэн бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байна. Монгол цэрэг эх орон, ард түмнийхээ аюулгүй байдлыг батлан хамгаалахын зэрэгцээ улс орныхоо нийгэм, эдийн засаг, соёл урлаг, боловсрол, шинжлэх ухаан, соён гэгээрүүлэх, эрүүлийг хамгаалах гээд нийгмийн бүхий л салбарт хүчин зүтгэж, сорилт, бэрхшээл бүхнийг нуруундаа үүрч, даван туулж ирсэн.   “Нандигнан дээдлэх үндэсний өв соёл, үнэт зүйл”, “Эрхэмлэн хамгаалах үндэсний эв нэгдэл”, “Үндэсний язгуур эрх ашиг-Аюулгүй байдал”, “Монгол хүн-Монголын баялаг”, “Ногоон хөгжил-Монголын ирээдүй” зэрэг зорилтыг хэрэгжүүлэхэд төрийн болон төрийн бус байгууллага, ард иргэдээс гадна Монгол цэргийн нэгдсэн холбоо дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж байгаад талархлаа илэрхийлье” гэсэн юм.

Чуулга уулзалтад төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын гурван үеийн төлөөлөл болох 1500 орчим ажилтан, алба хаагч, ахмадууд оролцсон бөгөөд Онцгой байдлын байгууллагаас 80 орчим хүн хамрагдлаа.

Энэ үеэр  “Эх хэл-Бичиг соёлын үнэ цэн”, “Уламжлал ёс, соёл урлагийн үнэ цэн”, “Хөдөлмөр бүтээлийн үнэ цэн” сэдвийн хүрээд илтгэл танилцуулж, урлагийн үзүүлбэрийг сонирхуулсан юм. Монгол цэргийн нэгдсэн холбоог монгол цэргийн дайчин уламжлал, алдар гавьяаг алдаршуулан мөнхжүүлэх, цэргийн албаны нэр хүнд, нийгэмд үзүүлэх эерэг нөлөөг бэхжүүлэх, хүүхэд, залууст эх оронч үзэл төлөвшүүлэх зэрэг зорилгоор байгуулсан. Нийт 31 салбар холбоотой, 100 мянга гаруй гишүүн, дэмжигчтэй тус холбоо  тусгаар тогтнол, аюулгүй байдлын дархлаа, үндэсний эв нэгдэл, үнэт зүйлсийг хамгаалан бэхжүүлэхэд хувь нэмрээ оруулж ирсэн байна. Тухайлбал, “Хүн амын оюуны дархлааны асуудал”, “Үндэсний ой санамж”, “Эх оронч үзэл-Үндэсний аюулгүй байдал” сэдэвт эрдэм шинжилгээний хурал, “Бидний бахархал” төсөл, “Мянган мөрдэстэн”, “Тусгаар тогтнолыг бэхжүүлэхэд оюутан залуусын ёс суртахууны манлайлал” зэрэг олон ажил зохион байгуулжээ.

Мөн төрийн цэргийн болон хууль сахиулах байгууллагын хамтын ажиллагааг бэхжүүлэх, алба хаагч, ахмадуудын эрх зүй, нийгмийн хамгааллын баталгааг сайжруулах, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиглэлээр идэвхтэй ажиллаж байна.

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо

Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг  секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай.

28-тай эмэгтэй салааны захирагч

Бид энэ удаа Онцгой байдлын амаргүй албанд ажилладаг нэгэн салаан захирагч эмэгтэйг онцолж байна. Тэр бол Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 18 дугаар ангийн салаан захирагч Б.Үүрийнтуяа юм. Дөнгөж 28-хан настай тэрбээр одоогоос зургаан жилийн өмнө 22-тойдоо тус ангид салаан захирагчаар томилогдон иржээ.

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид бүхий л орон зайд үүрэг гүйцэтгэж байна

Онцгой байдлын байгууллагын алба хаагчид газрын гадарга, газрын гүнд, ууланд, усны мандалд, усны гүнд, агаарт гээд бүхий л орон зайд ийнхүү үүрэг гүйцэтгэж байна.