Мэндчилгээ

A- A A+

Онцгой байдлын байгууллагын үе үеийн удирдлага, ахмад үеийнхэн, одоо ажиллаж байгаа хамтран зүтгэгч офицер, ахлагч, нийт алба хаагчдадаа орчин цагийн Зэвсэг хүчин үүсэн байгуулагдсаны 103 жилийн ой, “Монгол цэргийн өдөр”-ийн мэндийг өргөн дэвшүүлье.

Улс орныхоо үндэсний аюулгүй байдлыг сахин хамгаалах, гамшигтай тэмцэх үүргээ үеийн үед нэр төртэй биелүүлж ирсэн амжилт, бүтээл бүрийн ард үүрэг, зорилгоо ухамсарласан эгэл аврагчаас эхлээд шат, шатны захирагч, дарга нар, Онцгой байдлын байгууллагын нийт бие бүрэлдэхүүний сэтгэл, хүч хөдөлмөр, хичээл зүтгэл шингэсэн байдаг нь бахархалтай.

Өнөөдөр ч бид энэ л сэтгэл зүтгэлээрээ зудтай тэмцэх үйл ажиллагаанд өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт үүргээ гүйцэтгэсээр байна.

Өвөг дээдсийнхээ баатарлаг, бахдам замналын залгамж халаа болж, ард иргэдийнхээ аюулгүй, амар тайван амьдралын төлөө чин сэтгэлээсээ хичээн зүтгэж буй нийт алба хаагчид та бүхэндээ болон та бүхний гэр бүлд баярын мэндийг дахин хүргэж, ажилд тань амжилт, амьдрал тань аз жаргал, эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Онцгой байдлын албаны яруу алдар үүрд мандан бадрах болтугай.

Онцгой байдлын ерөнхий газрын дарга, хошууч генерал Г.АРИУНБУЯН 


 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо

Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг  секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай.

28-тай эмэгтэй салааны захирагч

Бид энэ удаа Онцгой байдлын амаргүй албанд ажилладаг нэгэн салаан захирагч эмэгтэйг онцолж байна. Тэр бол Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 18 дугаар ангийн салаан захирагч Б.Үүрийнтуяа юм. Дөнгөж 28-хан настай тэрбээр одоогоос зургаан жилийн өмнө 22-тойдоо тус ангид салаан захирагчаар томилогдон иржээ.

Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа

Мөн Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид шүхрийн буулт хийж, Эрэлч ноход эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилт, аюулт үзэгдэл, ослын төрлүүдээр аврах ажиллагааны үзүүлбэрүүдийг иргэдэд сонирхууллаа.