Нийт нутгийн 50 орчим хувьд их эрсдэлтэй гарчээ

A- A A+

Булган аймгийн хэмжээнд энэ жил 16 сум, нэг тосгон, 75 багийн 9,38 мянган малчин өрхийн 3,6 сая толгой мал өвөлжиж байна.

Мөн аймгийн хэмжээнд хүнсэнд 464,3 мянган толгой, зах зээлд 714,9 мянган толгой буюу нийт 11189,5 мянган толгой малыг эдийн засгийн эргэлтэд оруулахаар хэрэгжилтийг ханган ажилласан.

Нийт нутгийн 50 орчим хувьд их, 30 орчим хувьд нь дунд зэрэг эрсдэлтэй байгаа бөгөөд зудын эрсдэлийн үнэлгээгээр Баян-Агт, Сайхан, Могод, Хишиг-Өндөр, Бүрэгхангай, Гурванбулаг, Дашинчилэн, Баяннуур, Рашаант сумдууд болон Хангал, Орхон, Бүрэгхангай сумын зарим нутгаар зудын эрсдэл ихтэй гарсан.

Аймгийн нутаг дэвсгэрийн хэмжээнд өнгөрсөн сарын нэгнээс энэ сарын 17-ныг хүртэл 20 удаа их, бага хэмжээний цас орж, 14-20 см цасан бүрхүүл тогтжээ.

Тиймээс зудын гамшгийн эрсдэлийн ерөнхий үнэлгээнд үндэслэн эрсдэлийг даван туулах төлөвлөгөө боловсруулан хэрэгжилтийг ханган ажиллаж байгааг УОК-ын Шуурхай штабаас зохион байгуулсан цахим хурлын үеэр танилцууллаа гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

 

 

 

Уг нийтлэлийн бүх текстүүдийг хуулах
Уг нийтлэлийн бүх зургийг татах

Бусад мэдээлэл

Гал унтраах дрон, роботыг худалдан авч, аврах ажиллагаанд ашиглахад бэлэн боллоо

Харин гал унтраах робот нь 6-8 аврагчийн ажлыг хөнгөвчилдөг  секундэд 60 литр усыг бороожуулах болон чиглүүлэх хэлбэрээр 60 метрийн зайд цацах, тэгш болон 70 градусын налуу гадаргууг саадгүй туулах чадвартай.

28-тай эмэгтэй салааны захирагч

Бид энэ удаа Онцгой байдлын амаргүй албанд ажилладаг нэгэн салаан захирагч эмэгтэйг онцолж байна. Тэр бол Баянгол дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Аврах, гал түймэр унтраах 18 дугаар ангийн салаан захирагч Б.Үүрийнтуяа юм. Дөнгөж 28-хан настай тэрбээр одоогоос зургаан жилийн өмнө 22-тойдоо тус ангид салаан захирагчаар томилогдон иржээ.

Шүхрийн буулт, эрэлч нохойн үзүүлбэр, нисдэг тэрэгтэй алба сурталчлах өдөрлөгийг зохион байгууллаа

Мөн Үндэсний аврах бригадын шүхэрчин аврагчид шүхрийн буулт хийж, Эрэлч ноход эрэн хайх, аврах ажиллагааны сургуулилт, аюулт үзэгдэл, ослын төрлүүдээр аврах ажиллагааны үзүүлбэрүүдийг иргэдэд сонирхууллаа.